Хураангуй:
Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд бүтээгдэхүүнийг ялгаруулах,
хоногшуулахад бүтээгдэхүүний хэлбэр, хийц, онцлог ихээхэн үүрэгтэй болоод байна.
Монгол улсад одоогийн байдлаар нийт 360-д нарийн боовны жижиг, дунд үйлдвэр байгаа
ба үүний 85% нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Энэ өрсөлдөөнт зах
зээлд эдгээр үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ хэлбэр, хийцийг тооцоолохдоо
үйлдвэрлэлийн процессоос хамааран тооцоолох нь цаашдын үйл ажиллагаанд үр
ашигтай байх уу, аль эсвэл хэрэглэгчийн зан төлөвийн судалгаан дээр үндэслэн тухайн
нарийн боовыг ямар хэлбэр, хэмжээтэй үйлдвэрлэвэл үр ашигтай байх вэ гэдгийг
тодорхойлсон болно.