dc.description.abstract |
Уул уурхай нь хүнээс өндөр ур чадвар шаарддаг онцлогтой салбар билээ. Маш олон төрлийн нэмэлт сургалтанд хамрагдсанаар уурхайчин буюу оператор болдог. Харин тэдгээр түвшинд шаардагдах ур чадваруудыг боловсрол, тасралтгүй сургалт, ажлын туршлага хосолсоноор олж авдаг. Тиймээс үндсэн ажилчид буюу операторуудын ур чадварыг үнэлж, сургалтын хэрэгцээг тодорхойлох нь хүний нөөцийн менежментийн салшгүй нэг хэсэг билээ.
Уурхай нь ашигт малтмалын илэрц, орд газраа дагадаг. Иймд уурхайн байршлийг сонгох боломж байдаггүй. Иймд техник, нийгэм, байгаль орчны шийдлүүд өгөгдлөө дагаад өөр өөр байдаг. Олборлож буй хүдрийн найрлагаас хамаараад өөр өөр боловсруулалтын технологи шаарддаг.
Уул уурхайн салбарт 120 гаруй ерөнхий бүлэг бүхий албан тушаал буюу ажлын байр байдаг. Үүнийг дотор нь задалвал уурхай дээр дунджаар 350 төрлийн албан тушаал байдаг.
Мөн гүний уурхайн нэвтрэлтийн төрлөөс хамаараад түүнд ашиглагдах тоног төхөөрөмжүүд нь ил уурхайд ашиглагддаг тоног төхөөрөмжөөс илүү ур чадвар шаардсан тоног төхөөрөмжүүд байдаг. Техник технологийн хөгжлөө дагаад гүний уурхайд ашиглагдах тоног төхөөрөмжүүд нь асар хурдацтайгаар өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Гүний уурхайн хөндлөн малталтын төрөл бүрийн тоног төхөөрөмж дээр ажиллаж чаддаг мэргэшсэн уурхайчид нь дотоодын зах зээл төдийгүй гадны зах зээл дээр ч эрэлт ихтэй байдаг ажлын байр билээ.
Энэхүү судалгааны ажлаараа TNA загварыг ашиглан операторуудын гүйцэтгэл, ур чадварыг үнэлж тодорхойлсоноор оператор тус бүрийн цаашид хамрагдах ёстой болон өөрийн хүсэлтээр сурах сонирхолтой байгаа сургалтын төрлүүдийг тодорхойлж, сургалтын хугацаа, төлөвлөгөө, сургалтын хэлбэр зэргийг оновчтой тодорхойлохыг зорьсон.
Судалгааны үр дүнд зэрэглэл тус бүр дээр операторуудын хамрагдвал зохих сургалтын хэрэгцээг гаргасанаар хамгийн 1-р түвшиний оператороос хамгийн дээд түвшиний оператор болоход дунджаар 52 төрлийн сургалт шаардлагатай байгааг тодорхойлсон. |
en_US |