Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажлаараа дотоод хяналтын онол арга зүй, цаашдын чиг хандлагыг судалсны үндсэн дээр “Г”ХХКомпанийн дотоод хяналтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодруулан эрсдэлд суурилсан дотоод хяналтыг нэвтрүүлэх санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой.
Үүний тулд “Г”ХХКомпанийн удирдлага болон ажилтнуудаас ярилцлагын болон анкетын аргаар дотоод хяналтын өнөөгийн байдлыг тодорхойлох судалгааг авахад компанийн дотоод хяналт хангалтгүй буюу сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн. Мөн хяналт шалгалтыг нийтлэг уламжлалт байдлаар хийдэг бөгөөд энэ нь шаардлагатай зарим хэсэгт хүрч чаддаггүй байна.Иймээс Coso-ийн санал болгосон “Өөрийгөө үнэлэх” аргаар дотоод хяналтыг үнэлж үзэхэд дотоод хяналтын үр дүн муу болон дундаж байдал давамгайлж, дотоод хяналтын бүрэлдэхүүн хэсгүүдийг сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн.
Дотоод хяналтын үр дүн хангалтгүй байх нь хяналтын эрсдэлийг нэмэгдүүлдэг учир дотоод хяналтыг нэвтрүүлэх, түүний бүтцийг боловсронгуй болгоход тулгуурлан эрсдэлд суурилсан аргыг нэвтрүүлэх санал дэвшүүлсэн.
Эдгээрийн үр дүнд компанийн дотоод хяналтын бүтцийг сайжруулж,хяналт хийх аргачлалд эрсдэлд суурилсан аргыг нэвтрүүлснээр “Г”ХХКомпанийн дотоод хяналтыг боловсронгуй болгох боломжтой гэж дүгнэж байна.