dc.description.abstract |
21-р зуун гарсаар дэлхий нийтээрээ тогтвортойгоор буюу байгаль орчин, нийгэмдээ хор хөнөөл учруулалгүйгээр хөгжих шаардлага урган гарч байна. Монгол улсад ч мөн адил уул уурхайн салбар түлхүү хөгжсөнтэй холбоотойгоор байгаль орчин, нийгмийн олон янзын асуудлууд тулгараад байгаа билээ. Тогтвортой санхүүжилт нь байгаль орчин, нийгэмд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэх тухай ойлголт бөгөөд Монгол улсад 2014 оноос эхлэн 4-5 жилийн хугацаанд тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн юм. Хэдий тийм ч тухайн хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах шаардлага байгаа талаар Тогтвортой Банкны Холбоо зэрэг салбарын мэргэжилтнүүд дурдсан юм. Тийм учраас энэхүү судалгааны ажлаар Монголын арилжааны банкуудын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг банкуудаас асуулга авах, баримтын шинжилгээ хийх замаар дүгнэх, түүний үр дүнд Монголын арилжааны банкуудын тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааны хэрэгжилтэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлон, гадаад улс орнуудын туршлагыг судлах замаар цаашдын бодит үр нөлөөг сайжруулах боломжийг тодорхойлохыг зорьсон билээ. |
en_US |