Хураангуй:
НӨАТ-ыг анх 1920-иод онд дурдсан ба 1954 онд хэрэгжүүлсэн байна. Өдгөө дэлхийн 195 орны 160 улс орон НӨАТ-ыг хэрэгжүүлж байгаа билээ. НӨАТын дагуу татвар ногдох үйл ажиллагаа эрхэлдэг аливаа хувь хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, корпорац, нөхөрлөл, хуулийн этгээд нь тодорхой түвшний босго орлогыг давсан тохиолдолд НӨАТ-ын суутган төлөгчийн бүртгэлд хамрагдана. Босго орлогын хэмжээг улсаас тогтоодог. Улс орон болгон өөрсдийн гэсэн онцлогтой байдаг тул орлогын босго өөр өөр байна. Монгол Улсын хувьд НӨАТ-ын орлогын босго 50 сая төгрөг байдаг. Харин дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр орлогын босготой нь Сингапур Улс юм. Монгол Улс нь анх НӨАТ-ыг хэрэгжүүлэхдээ босгын 15 сая төгрөгөөр тогтоосон ба одоогийн хэрэгжүүлж буй НӨАТ-ын босго орлого нь 50 сая төгрөг юм.
Энэхүү судалгааны ажлаар Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ), Хэрэглээний Үнийн Индекс (ХҮИ) ашиглан Монгол Улсын НӨАТ-ын орлогын босгыг бусад улс орнуудтай харьцуулан дүгнэлээ. Мөн татвар төлөгчдөөс сэтгэл ханамжийн судалгаа авсан ба босго орлого манай оронд хэрхэн нийцэж байгааг судлан дүгнэж, санал зөвлөмж бичсэн болно.