Хураангуй:
Арилжааны банкуудын хөрөнгө, эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааны зөрүүтэй байдлаас үүсэж буй хүүний эрсдэлийг үнэлж, түүнийг багасгах боломжуудыг судлахыг зорив. Судалгааны арга зүйд эргэн төлөгдөх хугацааны загварыг ашиглаж эргэн төлөгдөх хугацааны зөрүүг тооцлоо. Арилжааны банкуудын эргэн төлөгдөх хугацааны зөрүү нь эерэг дүнтэй гарсан буюу хүүний түвшин өссөн тохиолдолд, арилжааны банкуудад сөрөг нөлөөтэй.