Хураангуй:
Их өгөгдөл, түүнийг боловсруулах арга хэрэгслийг судлан хэрэглэгчээ танин мэдэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах зэрэг бизнестээ үр өгөөжтэйгөөр ажиллах нь мэдээллийн технологийн өнөө үед зайлшгүй зүйлийн нэг болоод байна. Энэхүү судалгааны ажлын зорилго нь их өгөгдлийн талаарх онол болон түүнийг боловсруулах арга хэрэгслийн талаар судлах, хэрэглэгчийн зан төлөвийн онолд тулгуурлан их өгөгдлийн технологиудаас ашиглаж хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох загвар гаргана. Ярилцлага болон асуулгын аргаар өнөөгийн бизнесийн байгууллагын их өгөгдлийн ойлголт, түүний хэрэглээ ямар түвшинд байгаа болон олон улсад хэр байгааг талаар судлан тэдгээрийн туршлагыг хэрхэн нэвтрүүлж болох талаар санал зөвлөмж боловсруулсан.