dc.description.abstract |
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг ТӨК-иудын 30% нь эрчим хүчний салбарт хамаарагддаг, 63% нь хувьцаат компанийн ангилалд харъяалагдаж байгаагаас Монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох нь харагдаж байна.
Монгол улсын төрийн өмчид хувьцаат компаниудын жишээ дээр ялгаварлан гадуурхах (непотизм, фаворитизм, кронизм) байдал нь ажлын байрны сэтгэл ханамж, ажлаас гарах сэдэл гэсэн 5 бүлэг хүчин зүйлсээр үнэлж дүгнэлт гаргасан. Энэхүү судалгаагаар ажилчдын дунд тоон утга бүхий асуулгыг монголын төрийн өмчид хувьцаат компаниудын ажилчдын дунд ажлын стрессийн үр дагавар, цаашлаад непотизм, фаворатизм, кронизмын нөлөөг судалж үзлээ. Непотизм, фаворатизм, кронизм нь ажлын сэтгэл ханамж, ажлын стресс, ажлаас гарах сэдэлд нөлөөтэйг судалгаагаар гаргалаа.
Түүнчлэн дотоодын болон гадаадын байгууллагуудаас Төрийн өмчит компаниудад хийсэн судалгаагаар манай улсад компанийн засаглалын зохицуулалт сайжирч, зарим ахиц дэвшил гарч байгаа ч судалгаанд хамрагдсан компаниудын дунджаар дээд үнэлгээний гуравны нэгийг л авдаг байна. Энэ нь ТӨК-иуд компанийн засаглалын талаарх хуулийн заалтууд болон энэ талаар олон улсын байгууллагаас гаргасан нийтлэг зарчим хангалттай сайн хэрэгжиж, хэвшээгүй болохыг харуулж байна.
Судалгааны үр дүнд ялгаварлан гадуурхах (непотизм, фаворитизм, кронизм) байдал нь олон улсын гэрээгээр дэмжигдэн хэрэгжиж байгаа ч төрийн өмчийн хувьцаат компаниудын ажилтнуудын хүртэхгүйгээр хангалттай үнэлгээ авч чадаагүй болно. Цаашлаад эдгээр нь төрийн өмчид хувьцаат компаниудад жил бүр хүний нөөцийн бүрдүүлэлтийн зардал, ажлын ярилцлага хийх цаг хугацаа, дадлагажуулах, сургахад хугацаа их зарцуулах түүнчлэн туршлагтай ажилчдаа алдах эрсдлийг хүлээх, шинэ ажилчин олон зэрэгт их хэмжээний зардал гаргадаг. Хүний нөөцийн алба, хэлтэс хангалттай хэмжээний эрх мэдлийг олгосоноор ажилтнуудын дунд ямар нэгэн ялгаварал байхгүй, ажилчдын зөв бодлого хэрэгжүүлэх тал дээр анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлтүүдийг гаргаж, холбогдох зөвлөмжүүдийг боловсруулан гаргалаа. Төрийн өмчид хувьцаат компаниудын ажилчид ерөнхийдөө ажилдаа сэтгэл хангалуун байдаг ч, ажлын байран дээрээ ялгаварлан гадуурхах (непотизм, фаворитизм, кронизм) байдалд өртдөг болохыг бидний судалгаа харууллаа. |
en_US |