Хураангуй:
Уг судалгааны ажлын хүрээнд Монгол улсын томоохон арилжааны банкуудын төлөөлөл болох арилжааны Топ-3 банкуудыг жишиг болгон авч тэдгээрийн гадаад эх үүсвэрийн бүтэц тэр дундаа гадаадын банкнаас авсан зээлийн эх үүсвэрийн банкны ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг судалсан. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээлийн эх үүсвэр татан авахад дотоодын арилжааны банкуудад ямар бэрхшээлүүд тулгардаг, гадаад эх үүсвэрийн өртөг хэрхэн тогтдог талаар, мөн түүнд нөлөөлөгч макро болон микро хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй судалж уг бэрхшээлүүдийг даван туулах арга замуудыг дотоодынн болон гадаадын банкуудын практик дээр үндэслэн санал дэвшүүлсэн.