СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын сэтгүүлчдийн ёс суртахуунгүй зан төлөвт нөлөөлөх байгууллагын хүчин зүйлийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Балжиржанцан, Налжирмаа
dc.date.accessioned 2019-06-17T09:04:59Z
dc.date.available 2019-06-17T09:04:59Z
dc.date.issued 2019-06-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1369
dc.description.abstract Ёс суртахуун нь хүний ухамсар зориг эрмэлзэл бүрэлдэн тогтох өөрсдийгөө хэрхэн авч явахыг зохицуулахад онцгой үүргийг гүйцэтгэдэг. Ёс суртахуун нь эрх зүйн нэгэн адил нийгмийн харилцааг зохицуулах арга болдог ба эрх зүй нь төрөөс боловсрогдож албадлагад тулгуурладаг бол ёс суртахууны хэм хэмжээ нь хүмүүсийн дунд аяндаа төлөвшин бий болж түүнийг мөрдүүлэхийн тулд ямар нэгэн тусгай байгууллагад шууд тулгуурладаггүй сайн дурын үндсэн дээр хэрэгжиж байдаг. Ёс суртахууныг дотор нь зан суртахууны, үйл ажиллагаа-зан суртахууны, харилцаа-ёс суртахууны ухамсар гэж ялгадаг.Зан суртахууны үйл ажиллагаа, зан суртахууны харилцаа нь нийгмийн харилцааны өвөрмөц бодитой тал байдаг бол түүний цэвэр үзэл санаажсан тусгал нь ёс суртахууны ухамсар байдаг байна. Ёс суртахууны ухамсрын нэг элемент нь ёс суртахууны хэм хэмжээ юм. Энэ нь нийгмийн зайлшгүй шаардлага нийгмийн бүлэг, хамт олон, гэр бүлийн ашиг сонирхол тэдний харилцааны хөдөлгөөнийг зүй зохистой эмх журамтай үнэ цэнэтэй болгон хуульчлан захирамжилсан маягтайгаар тусгасан зан суртахууны цогцос юм. Ингэвэл зөв, тэгвэл буруу, хулгай бүү хий, худал бүү хэл, шударга бай, бие биетэйгээ, нийгэмтэй харилцах хэм хэмжээ, үнэлэлт, ойлголт гэх мэт хэллэгээр илэрхийлэгдсэн хүний биеэ авч явах ёсыг захирамжлан тогтоосон шинжтэй ёс суртахууны хууль юм. Мэргэжил гэдэг нь хувь хүн аж амьдралаа тэтгэж орлого олох хэрэгсэл, бие дааж эрх чөлөөтэй амьдрах арга, нийгэмдээ тустай үйл бүтээж нэр төртэй амьдрах хэрэгсэл, авьяас чадвараа нээн хөгжүүлж өөрийгөө бусдад илэрхийлэн таниулах арга зам юм. Тухайн ажлыг хийж гүйцэдгэхэд зориулагдсан арга ухаан, ур чадвар, мэдлэг мэргэжил, дадлага туршлага, ур чадвар, үүрэг хариуцлага, шаардлага зэргээрээ мэргэжил бүр ялгаатай. Эндээс мэргэжлийн ёс зүйн асуудлууд урган гарч ирэх ба аливаа мэргэжилтэн хүн хувь хүн талаасаа ерөнхий ёс зүйн зарчмуудыг баримтлах ёстой байдаг бол, тухайн мэргэжлийн онцлогоос хамаарч мэргэжлийн ё зүйн шаардлагуудыг баримтлах хэрэгтэй болдог. Мэргэжлийн ёс зүйн тогтолцоог бүрдүүлэхэд тухайн байгууллагын ажилтан, албан хаагч, удирдлагын аль ч шатанд ёс суртахууны хэм хэмжээг бий болгох, эдгээр субъектийн зан суртахууны хяналтыг бий болгох нь маш чухал байдаг. Мөн мэргэжлийн ёс зүй нь зөвхөн ажил мэргэжлийн хүрээнд төдийгүй, нийгмийн харилцааны явцад илэрч байдаг онцлогтой. Харин сэтгүүлзүйг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар гэж үздэг. Хүмүүн гэдэг нийгмийн амьтан учраас, тэдний оюун санааны хоол тэжээл нь мэдээлэл учраас тэр. Тиймээс сэтгүүлзүй бол онцгой мэргэжил юм. Онцгой мэргэжил учраас мэргэжлийн нэгдмэл бодлоготой, хариуцлагын нэгдсэн тогтолцоотой, ёс зүйн нэгдсэн зарчимтай байх ёстой. Энэ бол сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх тухай асуудал юм. Өнөөдөр Монголын сэтгүүлчид дараах ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхагласан байдаг. Үүнд: ⦁ Олон түмний мэдэх гэсэн эрх ашигт захирагдана; бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулах, бичиж бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авах, баримтыг нуун дарагдуулах зэрэг мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана; ⦁ Бичсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ; бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэнэ; ⦁ Шашин шүтлэг, хүйс, яс үндсээр ялган гадуурхах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй байна; ⦁ Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина; ⦁ Монголын сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүргээ гэж үзсэн байдаг. Гэвч өнөөгийн нийгэмд дээрх мэргэжлийн хэм хэмжээ зөрчигдсөөр л байна. Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэх гол механизм нь сэтгүүлчийн ёс суртахууныг төлөвшүүлэх явдал юм. Өнөө цагийн Монгол хүн өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээллээр хуягласан хүчирхэг иргэн хүн байх уу, эсвэл мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн гүйцэд эдэлж чадаагүйн улмаас цөөн хэдэн эрх мэдэлтний хяналтгүй тоглолтын золиос болсон субъект л байсаар байх уу гэдэг нь сэтгүүлчдийн мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай байх эсэхээс туйлын хамааралтай байна. Сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим, код чамлахааргүй байдаг ч хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог механизм өнөө хэр бүрдээгүй байна. Миний бие мэргэжлийн сэтгүүлзүйн салбарт илэрч буй ёс суртахуунгүй зан төлөвт нөлөөлж буй байгууллагын хүчин зүйлийг судалж, судалгааны зорилго болон таамаглалаа бататгахыг хүссэн билээ. Энэхүү судалгааны ажлаас үзэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын ёс зүйн манлайлал нэмэгдэхэд сэтгүүл зүйн салбар дах сэтгүүлчдийн ёс суртахуунгүй байдал буурна, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд ёс суртахуунлаг бодлого өсөхөд сэтгүүл зүйн салбар дах сэтгүүлчдийн ёс суртахуунгүй байдал буурна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Иймд хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн сэтгүүлчдийн ёс суртахуунгүй зан төлөвийг бууруулж, ёс зүйн зарчмыг баримтлан ажиллахад байгууллагын ёс зүйн бодлого, түүний хэрэгжилт, удирдах ажилтны ёс зүйн манлайлал чухал болохыг энэхүү судалгаа баталж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн ёс зүйн зарчмаа үзэл баримтлалаа болгон бие даасан хараат 4 дахь засаглалын үүргээ шударга, нэр төртэй гүйцэдгэхэд анхаарал хандуулах цаг болсоныг харуулж байна. en_US
dc.subject ёс суртахуун en_US
dc.subject Сэтгүүлч, зан төлөв, байгууллагын хүчин зүйлийн судалгаа, монголын сэтгүүлч en_US
dc.title Монголын сэтгүүлчдийн ёс суртахуунгүй зан төлөвт нөлөөлөх байгууллагын хүчин зүйлийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах