dc.description.abstract |
Монгол Улсын засгийн газраас Компанийн Засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулж 2011 оны Засгийн газрын 69 тоот тогтоолоор баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгож Монгол банк, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Төрийн өмчит компаниуд нь сайн засаглалын зарчим болох мэдээллийн ил тод байдлыг ханган шударгаар тайлагнах ёстой байдаг.
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” уг хуульд хамаарах бөгөөд хуулийн 6-р зүйлд дараах дөрвөн төрлийн мэдээллийг нээлттэй болгохыг үүрэг болгосон байна. Үүнд:
1. Үйл ажиллагааны ил тод байдал: Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 хуулийн этгээдээс 47 нь цахим хуудасгүй байна. 50 төрийн өмчит компанийн зарим компаниуд (жижиг компаниуд) үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цахим хуудсандаа тавьж байнга шинэчлэхгүй байна.
2. Хүний нөөц: Төрийн болон төрийн өмчийн оролцоотой цахим хуудастай 50 компанийн сангийн яамны төлөөлөл хэрэгжүүлдэг компаниуд бусад нь хүний нөөцийн зар тавиагүй байна.
3. Санхүүгийн ил тод байдал: 97 хуулийн этгээдийн цахим хуудсыг шалгахад санхүүгийн тайлангаа цахим хуудсандаа байршуулаагүй цөөхөн компаниуд байна.
4. Худалдан авах ажиллагаа: Тендерийн урилгыг байнга байршуулдаг байна.
• Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 компаниас 14 нь жилийн тайлан гаргасан ба үлдсэн 83 нь жилийн тайлан гаргаагүй байна.
• Жилийн тайлан гаргадаг 14 төрийн болон төрийн өмчит компаниас 8 нь жилийн тайлангаа цахим хуудсандаа байршуулаагүй байна.
Судалгааны үр дүнд голлох дараах дүгнэлтүүдийг өгөв.
• Төрийн өмчит компанийн засаглалыг дүгнэхэд 70 хувьтай гарсан. Дараах 3 бүлэг бага үнэлгээ авсан байна.
1) ТУЗ-ийн үйл ажиллагаа- Хараат бус гишүүд, ТУЗ-ын хороод билэгдлийн чанартай байдаг, үр ашиггүй ажиллаж байна.
2) Мэдээллийн нээлттэй, ил тод байдал- Төрийн болон төрийн өмчит компаниудын 86 хувь нь Жилийн тайлан гаргадаггүй, нийтэд нээлттэй байх, хуулиар заасан нээлттэй мэдээллүүд хаалттай байсаар байна. Зарим компаниуд цахим хуудасгүй байгаа нь одоогийн нөхцөлд иргэдэд мэдээлэл түгээх суваггүй байгааг харуулж байна.
3) Оролцогч талуудын харилцаа-Оролцогч талууд ТУЗ-ийн хуралдаанаар ТУЗ нь ямар асуудал хэлэлцэж, ямар шийдвэр гаргаж байгаатай танилцах боломжгүй байгаа нь ТУЗ-ийн үйл ажиллагааны мэдээллээр хангагдаж чадахгүй байгаа тул ТУЗ-ийн зарим хуралдаанд оролцогчдыг байлцуулах шаардлагатайг олон улсын туршлагаас харж болно. Мөн ТУЗ-ийн хуралдаанаар гарч шийдвэрлэгдсэн асуудлыг жилийн эцэст оролцогч талуудад тайлагнах хэрэгтэй.
Дээрх асуудлын шалтгаан нь төрийн өмчит компаниуд компанийн тухай хууль, мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг чанд хэрэгжүүлдэггүй, Компанийн засаглалын кодексыг дагаж мөрдөхгүй байгаад байна.
• Мэдээллийн ил тод байдал, тэр дундаа жилийн тайлангийн талаарх ТУЗ-ийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай байна. ТУЗ сайн ажилласнаар ТУЗ-ийн шийдвэрүүд компанийн засаглалыг сайжруулна. |
en_US |