Хураангуй:
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтны чадамжийг үнэлэн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэгдэхэд чиглэгдсэн санал зөвлөмж боловсруулахад оршино.
Арга зүй: Чадамжийн онолын судалгааг эрдэмтэн Р.Боязис, Л.М.Ритва нарын эх бүтээлүүд
болон бусад ном, сургалтын материалуудад тулгуурлан хийлээ. Эрүүл мэндийн салбарын
судалгааг ЭМЯ, ЭМХТ, БДЭМТ, АШУҮИС-ийн тайлан, мэдээлэл болон энэ чиглэлээр
хийгдсэн эрдэм судлалын ажлуудаас эх аван хийж гүйцэтгэв. АНУ-ын эрдэмтэн Ж.Плайсын
2014 онд боловсруулсан "Чадамжийн үнэлгээ" судалгааны аргачлалыг зохиогчийн
эрхтэйгээр аван Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Өрхийн Эрүүл
Мэндийн Төвүүдийн 64 удирдах ажилтныг хамруулан хамруулан судалгааг хийлээ.
Чадамжийн үнэлгээ нь 8 бүлэг ур чадварын (Харилцаа, Шинжилгээ/Үнэлгээ хийх, Бодлого
/Хөтөлбөр/ боловсруулах, төлөвлөх, Соёл, Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах,
Нийгмийн эрүүл мэндийн суурь, Санхүүгийн болон удирдахуйн мэдлэг, Удирдлага ба
cистем, сэтгэлгээ) нийт 90 асуулгаас бүрджээ.
Үр дүн: Судалгаанд оролцсон удирдах ажилтнуудын ур чадварын бүлэг тус бүрт харгалзах
дундаж үнэлгээ: Харилцааны ур чадвар (2.7), Шинжилгээ/Үнэлгээний ур чадвар (2.5),
Бодлого/Хөтөлбөр/ боловсруулах, төлөвлөх ур чадвaр (2.6), Соёлын ур чадвар (2.3), Олон
нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах ур чадвар (2.5), Нийгмийн эрүүл мэндийн суурь
(2.5), Санхүүгийн болон удирдахуйн ур чадвар (2.3), Удирдлага ба cистем, сэтгэлгээ (2.4)
байв.