dc.description.abstract |
Стратегийн менежментийн онолын хүрээнд энэхүү зах зээлийн багтаамж ирээдүйн төлөв? Хөрөнгийн эзэд хөрөнгийн менежментийн үйлчилгээ авахад бэлэн байгаа эсэх? Хэрэглэгчийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байна? Хөрөнгийн менежментийн хэрэглэгч болсоноор тухайн хөрөнгийн эздэд бий болох ашиг тусийг гаргаж ирэхэд судалгааны гол зорилго оршино. Энэхүү судалгаанд хамрагдсан A+ ээс B хүртэлх үнэлгээтэй 40 барилгын эздийн нийт талбайн хэмжээг нэгтгэж үзвэл 2019 оны байдлаар барилгуудын нийт 740,971 м2 офисс болон худалдаа үйлчилгээний талбай байгаа бөгөөд үүнийг зах зээлийн жишиг хөрөнгийн менежментийн үнээр тооцвол жилийн 45 тэрбумийн зах зээл байхаар байна. Шинээр баригдаж байгаа барилгуудыг тооцоонд оруулвал 4 жилийн дараа 1,117,663 м2 талбайтай болж 68 тэрбумын зах зээл болж өсөхөөр байна. Судалгааны дүнд дээрх зах зээлийн 52,4%-ийг анхдагч зах зээл буюу барьсан, захиалсан компаниуд өөрсдөө тус үйлчилгээг эрхэлж түрээслэгч, эзэмшигч нарт үзүүлдэг бол 47,5% нь гэрээт байгууллагуудаар гүйцэтгүүлж хоёрдогч зах зээлийг бүрдүүлж байна. Судалгааны ажлын үр дүнд анх дэвшүүлсэн таамаглал батлагдсан бөгөөд хөрөнгийн менежментийн үйлчилгээг сонирхох эсэхийг лавлахад 20% нь сонирхож судалсан, 20% нь сонирхож байгаа ч судлаагүй нь нэн чухал яаралтай шаардлага үүсээгүйг илтгэнэ. 17% бусад гэж хариулсан харин үлдсэн 43% нь ямар нэг байдлаар огт сонирхоогүй бөгөөд ямар нэг хөшүүрэг байхгүй, мөн мэдээлэлгүй, одоогийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа зэрэг шалтгаанууд байж болзошгүй нь хөрөнгийн менежментийн тухай ойлголт муутай энэхүү чиглэл нь манай улсад сайн танигдаагүйтэй холбоотой гэсэн дүгнэлтэнд хүрсэн. |
en_US |