Хураангуй:
Энэхүү магистрын зэрэг горилсон судалгааны ажлаар мөнгөн урсгалын шинжилгээний аргачлалыг сайжруулах боломжийг ББСБ-уудын зээлдэгчдийн жишээн дээр судалсан болно. Судалгааны хүрээнд ББСБ-ын харилцагч 30 компанийн өгөгдөл дээр шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан компаниуд нь хоёр түүвэрт хуваагдсан. Үүнд дампуурсан, дампуураагүй компаниудын мөнгөн урсгалын харьцаа үзүүлэлтүүдийг тооцож, хооронд нь харьцуулан, компанийн дампуурах магадлалыг тооцохыг эрмэлзсэн.