СЭЗИС - Бүтээлийн сан

Онцгой хэрэгцээт бейкери хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Банзрагчсүрэн, Янжин
dc.date.accessioned 2019-06-17T02:18:02Z
dc.date.available 2019-06-17T02:18:02Z
dc.date.issued 2019-05-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1345
dc.description.abstract Монгол улсын эрүүл мэндийн салбар болон хүнсний салбар дэлхийн хөгжилтэй харьцуулахад хөгжлийнхөө үедээ явж байгаа хэдий ч чихрийн шижин болон харшил буюу тэр дундаа чихрийн харшил Монгол улсад Олон улсын диабатын холбоо болон Арьс өнгө судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар тооцоолсноос хурдацтай өсөж байна. Чихрийн шижингээр өвдсөн хүнд эмчилгээ, дасгал хөдөлгөөн, хоол чухал үүрэгтэй, чихрийн харшилтай хүнд мөн адил чухал тул эдгээр өвчнөөр өвдсөн хүмүүс идэж байгаа зүйлдээ сайн анхаарал хандуулах шаардлагатай. Хоолзүйн талаар хийгдсэн судалгаа их байдаг ч, нарийвчилж эдгээр онцгой хэрэгцээт хүмүүст зориулсан сахар агуулаагүй бялуу, нарийн боов хэрэглэх, тэдний зан төлвийн талаар бичигдсэн судалгаа байддаггүй байна. Мөн Монгол улсад онцгой хэрэгцээт хүмүүст зориулсан бейкери тэр бүр байддаггүй, хязгаарлагдмал, хомс байдаг, хэрэглэгчид өөрийн хэрэгцээний нарийн боов, бялуугаа хаанаас авахаа мэддэггүй, онцгой хэрэгцээт бейкерийн талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг байна. Тиймээс эдгээр хүмүүст онцгой хэрэгцээт хүмүүст зориулсан бейкерийн ач холбогдлыг танин мэдүүлэх, хэрэглээний дадал суулгах хэрэгтэй. Судлаач өөрөө эдгээр хүмүүст зориулсан сахар агуулаагүй бялуу, нарийн боов урлаж монгол улсад өчүүхэн хувь нэмэр оруулахын төлөө хичээж ажиллаж байна. Судалгаанд онол, чихрийн шижин, чихрийн харшил, эмчилгээний хоол зүйн онолын хэсэг, салбарын өнөөгийн байдал, эмпирик судалгаа шинжилгээ, дүгнэлт, санал зөвлөмж гэсэн бүтэцтэй бичлээ. Уг судалгааны ажил нь зөвхөн чихрийн шижин, чихрийн харшилтай хүмүүсийг онцолж судалгаагаа явуулснаараа онцлог юм. “Эндомед” дотоод шүүрэл, чихрийн шижингийн эмнэлэг, Арьс өнгө судлалын үндэсний төв болон Сүхбаатар дүүргийн эмнэлгийн дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 200 хүмүүсээс анкетийн аргаар биечлэн, Facebook-ийн диабетийн болон харшилтай хүмүүсийн группээс онлайнаар 138 асуумж судалгаа авсан. Мөн ярилцлагын аргаар эдгээр мэргэжлийн 15 эмч нараас судалгаа авсан. Судалгааны үр дүнг SPSS программ ашиглан боловсруулсан болно. en_US
dc.subject Бейкери, чихрийн шижин, чихрийн харшил en_US
dc.subject эрүүл мэнд, хоолзүй, нарийн боов en_US
dc.title Онцгой хэрэгцээт бейкери хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа en_US
dc.title.alternative Consumer behaviour research on bakery users with special need en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах