dc.description.abstract |
Сүүлийн жилд IPO нь хөрөнгө оруулагчид болон компаниудын дунд ихээхэн халуун сэдэв болж байгаа бөгөөд нээлттэй компани болох сонирхолтой компаниудын тоо ч мөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь нэг талаараа сайн хэрэг боловч, халуун зах зээлийн давлагааг дагасан чанаргүй компаниудын IPO гарч ирэхээс сэргийлэх нь чухал. Учир нь нэг IPO амжилтгүй болох нь зах зээлийг бүхэлд нь донсолгох эрсдэлтэй.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд IPO гаргахын давуу болон сул тал, энэхүү үйл явцыг дагасан зах зээлийн үзэгдлүүдийг судалж, компанийн хувьцааны өгөөжид нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорилоо.
Нэгдүгээр бүлгээр IPO гаргах механизм, компанийн хувьд үүсдэг давуу болон сул талууд, IPO дагасан зах зээлийн үзэгдлүүдийг онолын судалгаа, хоёрдугаар бүлгээр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын судалгаа, гуравдугаар бүлгээр судалгааны арга зүй, дөрөвдүгээр бүлгээр IPO гаргасан компаниудын гүйцэтгэлийн судалгаа, гүйцэтгэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан IPO гаргасан, гаргахаар сонирхож буй компаниуд болон хөрөнгө оруулагчдад зөвлөмж боловсруулж, санал болгосон болно. Судалгааны ажил 4 бүлгээс бүрдсэн болно. |
en_US |