Хураангуй:
Монгол улс дэлхийн нийт түүхий ноолуурын 40 хувийг дангаар хангаж байна. Хэдий түүхий ноолуурын 40 хувийг дотоодын малчид хөдөлмөрчид 27,3 сая ямаан сүргийг ашиглан дангаар хангаж чадаж байгаа боловч бид ноолуурныхаа 72.1 хувийг угааснаар, 10.5 хувийг самнасан байдлаар 7.4 хувийг ээрмэл утас, 10 орчим хувийг нэхмэл болон сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн байдлаар экспортлож байгаа нь дотоодын ноолуурны салбарын нэмүү өртөг бүтээж байгаа хувь хэмжээ нийт түүхий ноолууртай харьцуулхад хангалтгүй байгаа нь харагдаж байна.
Иймээс ноолуур үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэлийн процессийн шилжилгээ хийж өртөг бууруулах арга замыг эрэлхийлэн өртгөөр өрсөлдөх чадавхийг сайжруулах шаардлагатай байна.