Хураангуй:
Монгол улсын санхүүгийн салбарын зохистой харьцаа
алдагдсан буюу Банкны салбар дангаараа санхүүгийн салбарын 94%-ийг бүрдүүлж
байгаа асуудлыг шийдвэрлэх нэг төрлийн сэдэв судалж бий болгох зорилготой. Банкны
салбарын гол үйлчилгээ болох зээлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжтой ББСБ-ийн
салбарт ямар боломж байгааг судалж мэдэхийг зорьсон. Монгол Улсын хэмжээнд зээл
олгож буй дараагийн хүчтэй салбар бол ББСБ-ын байгууллага юм. Гэвч хүү өндөр учир
нь түүний зээлийн үйл ажиллагааны өртөг өндөр гэж үздэг. Тэгвэл зээлийн өртгийг
бууруулах ямар арга зам байгаа болон энэ аргын гол шийдэл нь Финтек систем байх уу
үгүй юу гэдийг тодорхойлох нь миний судалгааны гол зорилго судалгааны чиглэл
байсан.