Хураангуй:
Байгууллагууд хүний нөөцийн менежментийн асуудлууд, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, ажилтнуудыг сэдэлжүүлэх нь томоохон асуудлын нэг хэвээр байна.
Уул уурхайн салбарын байгууллагуудын сэдэлжүүлэлтийн өнөөгийн байдлыг судлан, асуудлуудыг илрүүлж, удирдлагыг нь боловсронгуй болгох санал боловсруулахад оршино.
Судалгааны ажилд нийт хөрөнгө оруулалтын бүтцээрээ 3 өөр төрлийн 6 байгууллагын 50 удирдах ажиллтан, 100 инженер техникийн ажилтан буюу уурхайчин хамрагдсан.
1. А.Мехрабианы аргын үр дүнд нийт судалгаанд оролцогсдын 30.7% нь амжилтанд хүрэхийн тулд бага түвшний сэдэлтэй байна. Гэхдээ албан тушаалаар нь ангилан харвал дийлэнх ажил 78.2% нь уурхайчид буюу гүйцэтгэх албан тушаалын хүмүүс байна. Мөн амжилтанд хүрэхийн тулд сэдэлжүүлэлт өндөртэй байгаа нийт ажилтан 29.3% байгаагаас удирдах албан тушаалтан 63% ийг эзэлжээ.
2. Уурхайчдын сэдэл сонирхлын судалгааг Сэдэлжүүлэлт доторх төрөл бүрийн хэрэгцээнүүдийг ангилах шинжилгээний дагуу гүйцэтгэхэд 56 онооны үзүүлэлтээр хэрэгцээ нь сэдэлжүүлэлт болдог нь тодорхойлогдлоо.
3. Судалгаанд хамрагдсан ажилтнуудаас Е.А.Климовагийн ажил мэргэжлийн сэдэлжүүлэлтийн 12 хүчин зүйлийн асуулгын дагуу боловсруулсан асуултын үр дүнгээс харахад бүх ажилтнуудад дотоод хэрэгцээ буюу өндөр цалин, сайн урамшуулал, таатай ажлын байр өндөр сэдэлжүүлэлт болдог байна.
Судалгааны ажлын үр дүнгээс харахад ерөнхийдөө А.Маслоу-н хэрэгцээний онолыг батлаж харагдаж байгаа бөгөөд уурхайчдын хувьд ажлын байранд гадаад нөхцөл байдлын болон хүлээж зөвшөөрөгдөх хэрэгцээ өндөр гарсан буюу шатлалын онолын доороос эхэлж байгаа нь харагдаж байна. Харин удирдах ажилтнуудын хувьд хэдийгээр мөн адил цалин хөлс чухал байр суурь эзэлсэн боловч хүлээн зөвшөөрөгдөх, ажлын таатай орчин бүрдүүлэх, албан тушаал дэвших боломж зэрэг шатлалын онолын дээд хэсэгт илүү төвлөрч байгааг анхаарна уу.