Хураангуй:
Манлайллын олон хэлбэрүүд байдаг. Үүнээс хамгийн түгээмэлээс нь дурьдвал автократ, демократ, өөрчлөлтийн, багийн, олон соёлын, дасгалжуулах, харисматик, төсөөллийн манлайллууд гарч ирнэ. Гэтэл нийгмийн өөрчлөлт, технологийн дэвшлийг даган өөр бусад олон манлайллын хэлбэрүүд шинээр тодорхойлогдон гарч байгаа бөгөөд үүний нэг нь 1960 онд Харвардын их сургуулийн профессор Билл Жоржийн гаргаж ирсэн “жинхэнэ манлайлал” юм. Энэ судалгааны хүрээнд жинхэнэ манлайлал нь монголын жижиг дунд байгууллагуудад хөгжүүлсэн эсэх гэсэн таамаглал дэвшүүлэн судлахад таамаг батлагдаагүй юм. Судалгаанд хоёр таамаглал дэвшүүлсэн бөгөөд монголын жижиг дунд компаниудад жинхэнэ манлайлал байдаг гэсэн таамаглал дэвшүүлэн судлахад таамаг батлагдаагүй юм. Харин ажилтнуудын үнэнч тууштай байдлыг 3 хэлбэрээр судалж үзэхэд сэтгэл хөдлөлийн үнэнч байдал, ажил үүргийн үнэнч байдал нь ажилтнуудын зан төлөвт байсан бөгөөд харин тасралтгүй үнэнч байдал нь хангалтгүй үр дүнтэй байсан. Эндээс харвал ажилтнууд ажил үүргээ ухамсарласан ч тухайн ажил дээр тогтвортой ажиллах эрмэлзэлгүй байгаа нь харагдаж байна. Эндээс жинхэнэ манлайллыг хөгжүүлсэн компанид ажилтны үнэнч тууштай байдал нэмэгдэнэ гэсэн судалгааны 2 дахь таамаглал батлагдсан. Энэ үр дүнгээс хамаарч аж ахуйн нэгжүүд болон бусад судлаач нарт зориулсан зөвлөмжийг дэвшүүлсэн.