Хураангуй:
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт групп компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй компанийн стратегийн төлөвлөгөө өөрчлөгдсөний улмаас компанийн бүтэц, дизайныг шинэчлэх хэрэгцээ үүссэн нь энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэх үндэслэл болсон юм.
Менежментийн шинжлэх ухааны өргөн хүрээний ойлголтоос байгууллагын бүтэц, дизайны ойлголтыг гүнзгийрүүлэн судалж, байгууллагын дизайныг шинэчлэх арга зүйг энэхүү судалгааны ажлаар судаллаа. Онолын тоймын хүрээнд байгууллагын дизайн, бүтэц, групп компани болон түүний төрөл зүйл, компанийн хөгжлийн түүхээс мульти-дивизиональ бүтцийг дэлгэрүүлэн судалсан.
Судалгааны арга зүйн хүрээнд байгууллагын бүтэц, дизайныг шинжлэх зургаан арга зүйг судлан харьцуулж, байгууллагын дизайны есөн шалгуур арга зүйгээр судалгааны объектын бүтэц, дизайны тохиромж болон түүнийг хэрэгжүүлэх үндэслэлийг шинжилсэн. Ингэхэд хүний нөөцийн хүчин зүйл болон илүүц ирарх, хүнд холбоосны хүчин зүйлийн алдаанууд байсан нь илэрсэн бөгөөд шинжилгээний үр дүнд эдгээр алдааг засварлах хэвтээ загвартай, мульти-дивизиональ бүтэц бүхий групп компанийн бүтэц, дизайныг боловсрууллаа.