Хураангуй:
Финтек үйлчилгээ нь зах зээлд нэвтрээд 8 жил гаруй болж байгаа боловч идэвхтэй хэрэглэгчийн хувь бага, хэрэглэгчид санхүүгийн цогц үйлчилгээг бүрэн ашиглаж, ойлгож, хэрэглэж дадахгүй байгаа гол шалтгаанууд тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэн финтек үйлчилгээний хэрэглэгчдийн хандлагыг тодорхойлоход оршино.
Одоогоор зах зээлд финтек үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээнүүдээс ЛэндМН үйлчилгээг төлөөлөл болгон нийт 300 түүвэртэй судалгааг хийсэн. TAM загварын таамаглалын дагуу тухайн хэрэглэгч ЛэндМН үйлчилгээг үнэлж байгаа хүчин зүйлс нь цаашид уг үйлчилгээг хэрэглэнэ эсвэл хэрэглэхгүй гэсэн хариултаар батлагдана. Өөрөөр хэлбэл хэрэглэгч уг үйлчилгээг хэрэгцээтэй, ашиглахад хялбар, өрсөлдөөний давуу талтай, эрсдэл багатай, зардал багатай гэж үзсэн тохиолдолд уг үйлчилгээг хэрэглэнэ гэж хариулсан байна.
ТАМ загварын дагуу хэрэглэгчийн хандлагат нөлөөлөх хүчин зүйлсийн дундаж үнэлгээ нь нийт 5 онооноос хэрэгцээтэй байдал 4.06, хэрэглэхэд хялбар байдал 4.04, аюулгүй байдал 3.8, зардалтай байдал 2.5, өрсөлдөх давуу тал 3.8, хандах хандлага 3.6, хэрэглэх зорилго 3.9 байгаа нь хэрэглэгчид тухайн үйлчилгээнд эерэг хандлагатай байгааг илэрхийлж байна.