Хураангуй:
Ажлын байрны болон хувийн амьдралын сэтгэл ханамж нь ажил-амьдралын тэнцвэрт байдалд нөлөөлдөг байна. Ажил амьдралын тэнцвэржүүлэх бодлогын хувьд хэрэжилт нь эрт эхэлсэн ч онол, арга зүйн хувьд судлагдаж эхэлсэн хугацаа нь 1970-аад оноос хойш эрчтэй судлагдаж эхэлсэн юм.
Ажил амьдралын тэнцвэрт байдлын сэтгэл ханамжийн арга зүйн тулга болсон загвар бол А. Бэккер болон Е.Дэмэроути нарын “Боломж-шаардлагын онол” (Resource-demand approach) юм. Энэхүү онолын утга санаа нь ажил-амьдралын тэнцвэрт байдалдаа сэтгэл ханамжтай байхын тулд тухайн хүнд байгаа боломж, нөөц нь тулгамдаж буй шаардлагыг биелүүлэхэд хүрэлцээтэй эсэхийг тодруулдаг болно.
Тус судалгааны ажлын гол зорилго нь хөдөлмөр эрхэлдэг эмэгтэй хүмүүсийн ажил-амьдралын тэнцвэрт байдлын сэтгэл ханамжинд нөлөөлж буй хүчин зүйлсийн хамаарлыг судлахад оршино.
Манай орны хувьд жендерийн тэгш бус байдал харамсалтай нь асуудал хэвээр үлдсээр байна. Жил ирэх тусам эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших хувь өсч, ажил эрхлэлт нэмэгдэж байгаа ч эрэгтэй хүмүүстэй харьцуулхад цалингийн хэмжээ бага хэвээр байна. Асуудлын үндэслэлийг батлахын тулд статистик үзүүлэлтүүд ашиглахаас гадна цахимаар тандалтын судалгаа авахад өгөгдөлийн хүрээнд хүмүүс ажлын ачаалал ихтэй, хувийн амьдралд зарцуулах цаг бага, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа их байна гэсэн үзүүлэлтүүд гарсан болно.
Уг судалгааны ажил нь арилжааны банкны эмэгтэй ажилтнуудын ажил-амьдралын тэнцвэрийг хувийн болон гэр бүлийн, ажлын болон карьерын сэтгэл ханамж гэсэн хоёр талаас нь шинжилсэн болно. Судлагааны түүвэр болгон Монгол улсын арилжааны Топ-3 банк болох ХААН Банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны нийт 82 хүнээс асуулгын судалгаа авсан болно.
Шинжилгээг авч үзвэл ажил-амьдралын сэтгэл ханамжинд хувийн зохион байгуулалт, ажлын байрны дэмжлэг, албан байгууллагын ажил-амьдралын тэнцвэржүүлэх бодлого, санхүүгийн дэмжлэг нь нөлөө их үзүүлдэг байна.
Хувийн амьдралын болон ажлын байрны сэтгэл ханамж нь ажил-амьдралын тэнцвэрт байдлыг тодорхойлдог. Банкны салбарын эмэгтэй ажилтнуудын хувьд хувийн зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатай бол байгууллагын хувьд ажил-амьдрал тэнцвэржүүлэх бодлого болон байгууллагын соёлыг сайжруулсанаар ажилтаны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэртэй юм.
Хувийн зохион байгуулалтыг хувь хүн өөрийн амьдралын болон ажил карьерын зорилготой уялдуулан төлөвлөснөөр ажил-амьдралын тэнцвэрийг хадгалж сэтгэл ханамжтай байх боломжтой. Үүний нэг жишээ болсон арга нь Андриа Хирши, Кристен м.Шоклей, Ханнэс Захер нарын боловмруулсан “Ажил-гэр бүлийн тэнцвэрийн үйлдэл удирдах загвар”юм.
Харин байгууллагын хувьд Ажил-амьдралын тэнцвэрийн бодлогыг чухалчлах, хамт олон болон удирдлагын арга хэрэгсэлийн болон сэтгэлзүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх, эмэгтэй ажилтнуудыг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх /уян хатан цагийн хуваарь, алсын зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх/, талант менежментийн хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх, цалин урамшууллаар ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь үр дүнтэй.