СЭЗИС - Бүтээлийн сан

ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВТ ТУРШЛАГЫН МАРКЕТИНГИЙН НӨЛӨӨГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА /РЕСТОРАНУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Бүдсүрэн, Долгормаа
dc.date.accessioned 2019-06-06T09:48:15Z
dc.date.available 2019-06-06T09:48:15Z
dc.date.issued 2019-06-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1302
dc.description.abstract Даяаршил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, техник технологийн хурдтай өөрчлөлтүүдийн дунд бүх бизнесийн байгууллага цаг үетэйгээ хурдан дасан зохицож тэдний хэрэгцээ шаардлагад нийцэх нь энэ цаг үеийн асуудлуудын нэг юм. Улаанбаатар хотын хувьд ресторан нь хоол үйлдвэрлэлийн салбарынхаа хамгийн өрсөлдөөнтэй салбарт тооцогддог. Учир нь одоогийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа 395 ресторан байна. Энэхүү өрсөлдөөнд удаан оршин тогтнохын тулд чанар, үнээс гадна оновчтой маркетингийн “ялгарах тактик” баримтлах хэрэгтэй. Өнөө үед уламжлалт маркетингаас илүү, хэрэглэгчдэд анхаарал хандуулсан, тэдний дотоод мөн чанарт чиглэсэн маркетингийн шинэ төрлүүд бий болж байна. Үүний нэг нь хэрэглэгчийн сэтгэл хөдлөл болон эерэг туршлагыг бий болгоход чиглэдэг туршлагын маркетинг юм. Тиймээс уг судалгааны ажил нь рестораны үйлчлүүлэгчдийн зан төлөвт туршлагын маркетингийн нөлөө байгаа эсэхийг тодорхойлох зорилготой. Туршлагын маркетингийн гол зарчим бол хүний дотоод сэтгэл хөдлөлрүү илүү хандсан байдаг ба эерэг сайн үнэлгээтэй дурсамжийг дурын бараа үйлчилгээнд үүсгэж чадсанаар үр ашиг нь хэмжигддэг зүйл юм. Судлаачийн зүгээс ажиглалт хийх явцад УБ хотын ресторанууд хэрэглэгчдэд хандсан янз бүрийн маркетингийн хольцыг ашигладаг хэдий ч туршлагын маркетингийг ашиглан, түүний давуу талуудыг хэрэглэх тал дээр хангалтгүй байсан. Тиймээс туршлагын маркетингийн томоохон төлөөлөгчдийн нэг Б.Шмитийн туршлагын маркетингийн онолын загварыг дэлгэрүүлэн судалсан ба түүний загварыг ашиглан “Кофе шопийн хэрэглэгчдийн дахин үйлчлүүлэлтэнд туршлагын маркетингийн нөлөөг тодорхойлох судалгаа”-г хийсэн Туркийн эрдэмтдийн (Халил Надири, Назан Гунай) судалгааны ажлыг өөрийн судалгааны ажлын үндсэн загвараар сонгосон. Нийслэл хотод МУ-ын хүн амын 44.5% нь оршин суудаг учраас судалгааны эх олонлогоороо УБ хотод амьдардаг рестораны үйлчлүүлэгчдийг сонгосон. Судалгааны түүврийг ресторанаар үйлчлүүлдэг хөнгөлөлтийн карттай үйлчлүүлэгчдийн дата дээр суурилан онлайн байдлаар цуглуулсан. Түүврийн хүрээнд 84 рестораны үйлчлүүлэгчдийн мэдээлэл бүрдсэн ба 193 хүний асуулгыг хүчин төгөлдөр гэж үзэн судалгаандаа ашигласан. Шинжилгээг SPSS23 программ дээр хийсэн ба түүврийн найдвартай байдлын хувьд (0.946), КМО нь (0.895) байлаа. Судалгаанд оролцогчдын хувийн мэдээллийг ашиглан тодорхойлох статистикийн шинжилгээнүүдийг хийсэн ба туршлагын маркетингийн нөлөөг тодорхойлоход дүгнэлтийн статистикийн фактор болон регрессийн шинжилгээнүүдийг хийсэн. Түүврийн хүрээнд шинжилгээний үр дүн нь манай нөхцөлд туршлагын маркетингийн 5 төрөл нь 4 болж факторлогдсон ба 3 хүчин зүйл нь хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлж байгааг тодорхойлсон. Шинжилгээний үр дүнд үндэслээд ресторан болон энэ талаар судлах дараагийн судлаач нарт зориулсан санал зөвлөмжийг боловсруулсан. Судалгааны ажил нь тоон шинжилгээний аргыг ашигласан ба 4 бүлэг 16 дэд бүлэг болон дүгнэлт, санал зөвлөмжөөс бүрдсэн. en_US
dc.subject туршлага, туршлагын маркетинг, сэтгэл хөдлөл, сэтгэл ханамж, цуу яриа, дахин үйлчлүүлэх en_US
dc.title ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАН ТӨЛӨВТ ТУРШЛАГЫН МАРКЕТИНГИЙН НӨЛӨӨГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА /РЕСТОРАНУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
dc.title.alternative IMPACT OF EXPERIENTIAL MARKETING ON CONSUMER BEHAVIOR (IN CASES OF RESTAURANTS) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх С, Мөнхбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах