Хураангуй:
Энэхүү бакалаврын зэрэг горилсон судалгааны ажлаараа Шангри-Ла зочид буудлын ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамжийн судалгаа ба ажлаас гарах хандлагад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг шинжилсэн. Тус зочид буудлын нийт 52 ажилтныг судалгаанд хамруулсан ба SPSS 23 програм дээр өгөгдлийн боловсруулалтаа хийсэн. Ажилтнуудын сэтгэл ханамжийн байдал, ажлаас гарах хандлагад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон хүний нөөцийн бодлогыг сайжруулах санал зөвлөмж дэвшүүлсэн.