Хураангуй:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартууд дундаас “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага. MNS 6055:2009” стандартыг сонгон судалж, томоохон үйлчилгээний байгууллагуудаар явж ажиглалтын судалгаа хийж, салбарын мэргэжилтэн болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцан стандартын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг тодорхойлохыг хичээв.