Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар огцом өсөлтийг харуулж буй нэгэн салбар бол аялал жуулчлал, зочлохуй үйлчилгээний салбар юм. Бусад салбартай харьцуулбал ирээдүйд өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ салбарын хамгийн голлох үйлчилгээ нь хоол ундааны салбар болно. Салбарын өсөлтийг дагаж, өрсөлдөөн улам бүр ширүүсэж буй учир үйл ажиллагаагаа илүү тогтвортой болгох арга хэрэгслийн нэг нь санхүүгийн хяналтыг зөв сайн хийх болоод байна. Энэхүү судалгааны зорилго нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийг Нягтлан Бодох Бүртгэлийн сүүлийн үеийн хандлага болох “Үйлдэлд суурилсан өртөг”-ийн аргыг ашиглан үнэн зөв бодитой тооцох аргыг боловсруулж, шийдвэр гаргалтанд нөлөөлөх, практик дээр туршиж, санал зөвлөмж гаргахад оршино.