Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын даатгалын салбарын борлуулалтын ажилтнуудыг тогтвортой ажиллахад нөлөөлөх хүчин зүйлсийг судлан, хүний нөөцийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх боломжит хувилбар, санал зөвлөмжийг тодорхойлоход оршино. Ялангуяа түлхүүр ажилтнууд болох борлуулалтын ажилтнуудыг сонгон авч үзсэн ба тухайн бүлгийн авъяас чадвартай хүнийг татах, тогтоон барих, хөгжүүлэх, карьерийг нь төлөвлөх гэх мэт чухал асуудлуудыг хүний нөөцийн бодлоготой уялдуулан хөшүүргийг бий болгон ажиллахад даатгалын салбарт чухал ач холбогдолтой судалгаа юм.