Хураангуй:
Дипломын сэдвийн хүрээнд СЭЗИС-ийн номын сангийн үйл ажиллагааг
сайжруулах арга зам гэсэн сэдвийг сонгон авч судалсан. Энэхүү сэдвийг сонгох болсон нь их сургуулийн номын сан гэдэг бол их сургуультайгаа хамт үүсч, хөгжиж, боловсорч
оюутнуудын сурахыг дэмжих гол тулгуур нь учраас сонгосон болно. Их сургуулийн номын сан гэдэг нь энгийн номын сангаас харьцангуй өөр ч зорилтот зах зээл нь тодорхой тухайн
сургуулийн ямар мэргэжил эзэмшүүлдэг түүнд нь зориулсан дэмжсэн ном, зохиол, сонин
сэтгүүл гээд унших бүх төрлийн материал хичээл хийх нөхцөл орчинг нь сайтар бүрдүүлж байх ѐстой салбар юм. Багш ,оюутнуудад зөвхөн мэргэжилдээ сайн байх номыг хангахаас гадна хүн байх учир, сонгодог уран зохиолууд, сүүлийн үеийн мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангахаас эхлээд хүнийг олон талаас нь хөгжүүлж боловсруулах, олон мянган оюутны хүсэл хэрэгцээг хангах гээд олон хүчин зүйлсээс хамааралтай салбар юм.