Хураангуй:
Автомашин нь онцгой хэрэглээний бүтээгдэхүүн бөгөөд худалдан авахад хүчин чармайлт
их гардаг учир хэрэглэгчдийн зүгээс багагүй мэдлэг, судалгаа, цаг завыг шаарддаг.
Автомашин үйлдвэрлэгчдийн техник технологи хөгжиж илүү дэвшилтэт хэрэглээ бүхий
автомашинийг хэрэглэгчдэд нийлүүлж эхлээд байгаа бөгөөд эдгээр автомашинууд нь илүү
байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй шийдлээр хийгдэх болсон. Үүнийг дагаад
тос тосолгооны бүтээгдэхүүн өөрчлөгдөж байгаа. МУ-н зах зээлд автомашины засвар
үйлчилгээ, тос тосолгооны бүтээгдэхүүн нийлүүлэгч олон компани байдаг бөгөөд энэ
төрлийн бизнес МУ-д хурдацтайгаар хөгжиж байна. Ийнхүү өнөөдөр автомашины
хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж үүнийг дагаад автомашины дагалдах сэлбэг хэрэгсэл,
засвар үйлчилгээ зэргийн эрэлт хэрэгцээ өсөж байна.
Тээврийн хэрэгслийн сонголтод нийгмийн, хувийн, эдийн засгийн олон хүчин зүйлс
нөлөөлдөг. Хэн хэрэглэх, ямар зориулалтаар ашиглах, санхүүгийн боломж зэргээс хамаарч
ямар төрөл, загварын автомашин худалдан авахаа сонгоно.