Хураангуй:
Өнөөгийн Монгол улсын ДНБ нь өсөлт маш доогуур байгаа нь бидний ирээдүйн
амьдрах нөхцөл болон амьжиргааны төвшинд сөрөг нөлөөтэй нь хүн болгонд илэрхий
байна. Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг төр
засаг байнга мэдээлэлж байгаа бөгөөд жижиг дунд бизнесийг хөгжүүлэхийн тулд
тусламж туслалцаа үзүүлж байна. Монгол улсад импортоор маш их хэмжээний хүнсний
бүтээгдэхүүн орж ирж байгаа бөгөөд үүний нэгэн жишээ бол хүнсний мөөг юм.
Хүнсний мөөг нь хүний биед хэрэгтэй 18 төрлийн аминдэм агуулдаг. Сүүлийн
жилүүдэд ресторан зоогийн газрууд хоолны жордоо цагаан болон бор мөөгийг
өргөнөөр хэрэглэж байгаатай холбогдуулан иргэдийн хүнсний мөөгний хэрэглээ
нэмэгдэж үүнийг дагаад хүнсний зах, дэлгүүрүүдээр мөөгний худалдаа өргөжин тэлж,
хувь хүмүүс мөөгний жижиг үйлдвэрлэл эрхэлж эхэлж байна.
Хүнсний мөөгний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадаад болон дотоод
орчны судалгаа хийж, байгууллагын стратеги төлөвлөлт, маркетингийн төлөвлөлт,
үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүгийн төлөвлөгөө боловсруулан үйл
ажиллагаа явуулахад шаардлагатай бизнес төлөвлөгөө боловсруулсан болно.