Хураангуй:
Жил ирэх тусам эмэгтэйчүүдэд зориулсан хувцас захиалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд ихээр байгуулагдах болсон ба эмэгтэй хүн бүр өөрсдийн гадаад үзэмжиндээ анхаарал хандуулж их бага хэмжээгээр мөнгө зарцуулж байна. Иймээс зах зээлд ижил чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй салонуудаас ялгарах, өрсөлдөөний давуу талыг бий болгох, зорилтот хэрэглэгчдэдээ оновчилсон маркетингийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд “La-Femme” салоны маркетингийн төлөвлөгөөг бичих болсон.
Уг дипломын ажлын хүрээнд хувцас захиалгын салоноор үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн зан төлөвийн судалгааг нийт 258 эмэгтэйчүүдээс авсан ба дотоод, гадаад орчны судалгаа хийн түүний үр дүн дээр тулгуурлан маркетингийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн.