СЭЗИС - Бүтээлийн сан

АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕС МОДЕЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Зандан, Насандэлгэр
dc.date.accessioned 2019-04-24T08:29:02Z
dc.date.available 2019-04-24T08:29:02Z
dc.date.issued 2019-04-24
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1261
dc.description.abstract Ашгийн бус байгууллага нь аль ч улс оронд шударга ёсыг сахих, хүний эрхийг дээдлэх, төрийн хүрч үйлчилж чадахгүй байгаа зорилтот бүлгийнхэнд хүрч үйлчлэх, төрийн бодлогод нөлөөлөх замаар ард түмний эрэлт, хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулах зэрэг тухайн улс орны засгийн газар, ард түмний хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Монгол улс 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай” хууль баталснаар ашгийн бус байгууллагыг албан ёсоор төрийн бус байгууллага хэмээн ойлгодог болсон. Монгол улсын хэмжээнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсад гадаадын төрийн бус байгууллагын болон олон улсын байгууллагын албан ёсоор бүртгэлтэй нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа, дотоодын 17,685 төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаагаас 51.5% нь үйл ажиллагаа явуулахгүй зогссон байдалтай байна. “Ашгийн бус байгууллагын бизнес моделийн өнөөгийн байдлын судалгаа” сэдэвт судалгааны ажлыг Монгол улсын ашгийн бус байгууллагуудын бизнес моделийн хэрэглээний өнөөгийн байдлыг тодорхойлох, улмаар цаашид хэрхэн ашиглах талаар санал дэвшүүлэх зорилгоор хийж гүйцэтгэлээ. Судалгаанд Монгол улсын хуулийн дагуу ашгийн бус байгууллагын албан ёсны төлөөлөл болох төрийн бус байгууллага дээр жишээ болгон кейс судалгаа болон баримт бичгийн шинжилгээний аргуудыг ашиглан хийж гүйцэтгэлээ. Олон улсын түвшинд анх бизнес моделийн талаарх онолыг судлаач Остервалдер, Пинье нар (2010) гаргаж ирсэн ба тэд “аливаа байгууллага өөрийн гэсэн бизнес модельтой” гэсэн саналыг дэвшүүлсэн. 2014 онд судлаач Жудит Сандерс уг саналыг батлах зорилгоор судалгаа хийн бизнес моделийн зураглалыг төрийн бус байгууллагад нийцүүлэн боловсронгуй болгосон. Уг зураглалыг энэхүү судалгаандаа ашигласан ба баримт бичгийн шинжилгээний хүрээнд судалгаанд хамрагдсан байгууллагуудын цахим хуудас, үйл ажиллагааны тайланд дүн шинжилгээ хийж эдгээр судалгаанаас олж авсан өгөгдөл дээр дүн шинжилгээ хийлээ. Үүнээс гадна онолын судалгааг олон улсын болон Монгол орны түвшинд ашгийн бус байгууллага болон бизнес моделийн талаар хийсэн судалгаа шинжилгээ, өнөөгийн байдлыг тодорхойлох зорилгоор хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг хийснээр Монгол улсын төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа төлөвлөх, хандивлагч байгууллагыг татах, өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд зүй зохистой сурталчилж зөв таниулах, хөрөнгө босгоход ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой юм. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject АШГИЙН БУС, БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕС, МОДЕЛ, en_US
dc.subject БИЗНЕС МОДЕЛ en_US
dc.title АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕС МОДЕЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах