dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлын хүрээнд өөрийн сонирхолын дагуу, ирээдүйд эрхлэхээр төлөвлөж буй бизнес болох “Говь” брэндийн франчайз дэлгүүр байгуулах бизнес төлөвлөгөөг хийж гүйцэтгэлээ. Макро орчны судалгааны хүрээнд эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, нийгэм соёл, хүн ам зүй, технологи, байгаль, олон улс зэрэг орчны судалгааг манай бизнест нөлөө үзүүлэх хүчин зүйлс дээр судлан, ямар боломж, аюул байгааг тодорхойлохыг зорьлоо. Микро орчны хүрээнд “Говь” брэндийн бүтээгдэхүүний судалгаа, брэндийн өрсөлдөгчдийн судалгаа, бэлтгэн нийлүүлэгчийн судалгаа, хэрэглэгчийн зан төлвийн судалгаануудыг хийж, өрсөлдөгчийн, бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгчдийн хүч ямар байгааг тодорхойлохыг зорьсон болно. Энэхүү макро болон микро орчны судалгаа, шинжилгээ болон түүний үр дүн ба дүгнэлт дээр үндэслэн бизнесийнхээ стратеги, маркетинг, үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүгийн төлөвлөлтүүдийг хийлээ. |
en_US |