СЭЗИС - Бүтээлийн сан

Гэмт хэргийн гаралтад нөлөөлөгч нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Энхбаяр, Сугарбаяр
dc.date.accessioned 2019-03-26T10:01:34Z
dc.date.available 2019-03-26T10:01:34Z
dc.date.issued 2019-03-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1252
dc.description.abstract Дэлхийн улс орнуудын хувьд гэмт хэргийн эсрэг тэмцэх нь томоохон зорилгуудын нэг болоод байна. Монгол улс гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 2017 онд гэмт хэргийн цагаан номыг хэвлэн гаргасан билээ. Криминологийн онолд гэмт явдлын шалтгааныг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээр тайлбарлах нь элбэг байдаг. Энэхүү судалгаанд гэмт хэргийн түвшинд ажилгүйдэл, хүн амын нягтрал эерэгээр, боловсролын түвшин сөргөөр, дотоодын нийт бүтээгдэхүүн эерэгээр нөлөөлнө гэж таамаглал дэвшүүлэв. Иймээс судалгааны зорилго нь Монгол Улсын аймгуудын гэмт хэргийн түвшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг олж тогтооход орших юм. Мөн нуугдмал гэмт хэргийн түвшинг тооцох зорилго тавилаа. Судалгаанд криминологийн шинжлэх ухааны онолыг ашиглаж, Бекерийн загварыг голлон баримтлав. Аргазүйн хувьд хөлгөн өгөгдлийн тогтмол болон санамсаргүй нөлөөний загварыг ашиглахаас гадна хэсэгчлэн засварласан загварыг ашиглалаа. Шинжилгээний үр дүнд нуугдмал гэмт хэргийн түвшин 0.2 гарсан бөгөөд үйлдэгдсэн 10 гэмт хэрэг бүрийн 8 нь л бүртгэгддэг байна. Мөн боловсролын түвшин нэмэгдэх нь хүчирхийллийн гэмт хэрэг, өмчийн эсрэг гэмт хэргийг бууруулдаг нь тогтоогдов. Харин хүн амын нягтрал нэмэгдэх нь эдгээр гэмт хэргийг өсгөдөг ажээ. en_US
dc.subject гэмт хэрэг, криминологийн шинжлэх ухаан en_US
dc.subject нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээ en_US
dc.title Гэмт хэргийн гаралтад нөлөөлөгч нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийн шинжилгээ en_US
dc.title.alternative Identifying the socio-economic determinants of crime. en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах