Хураангуй:
Засаглах, засаглал, засаглалаа тогтоох зэрэг нь чиглэл стратегийг зөв боловсруулж,
аливаа зүйлийг “том зургаар нь харах” буюу хэтийн төлөвт чиглэн амжилттай ажиллах
ойлголттой салшгүй холбоотой. Төр засаг, хувийн хэвшил, хувь хүнд ч засаглал гэх
ойлголт нь өөрийн шинж чанарыг хадгалж, цаг хугацааны явцад улам хөгжсөөр байна.
Тэр дундаа компаний засаглалын асуудалд бизнес эрхлэгчид ихээхэн анхаардаг, түүнтэй
хамт хөгжих ёстой гэдгийг нэг үеэ бодвол ойлгодог, ухамсарладаг болоод байна. Гэхдээ
компаний засаглалыг хөгжүүлэх гэдэг ойлголтыг ихэвчлэн том компаниуд, тэр дундаа
хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй томоохон компаниудтай л холбож ойлгож болохгүй
бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд, жижиг дунд бизнест ч компаний
засаглалаа хөгжүүлэх нь ач холбогдолтой. Тухайлбал засаглалын чухал салшгүй хэсэг
болох нээлттэй, ил тод байдал, мэдээллээ олон нийтэд, хувь эзэмшигчиддээ тайлагнадаг
байх, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр дорвитой ажиллах
шаардлага хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад ч хамааралтай.