Хураангуй:
Манай улсын хэмжээнд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэд хэдэн хууль хэрэгждэг боловч иргэдийн дунд эрх зүйн болоод санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголт дутмаг байгаагаас үүдэн өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгох, урт хугацааны санхүүгийн шийдвэр гаргах нь хүндрэлтэй асуудал байсаар байна. Үүнээс үүдэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн хооронд тодорхой бус ойлгомжгүй асуудал үүссэнээр харилцааны тэнцвэрт байдал алдагдаж ихэнх тохиолдолд иргэнд буюу санхүүгийн үйлчилгээ авч буй хэрэглэгч нар эрсдэлд орох, эрх нь зөрчигдөх зэрэг асуудал үүсч байна. Иймд иргэдийн эрх зүйн болоод санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлснээр санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын харилцаан дахь тэнцвэрт бус байдлаас үүдэн гарах эдийн засаг 24дахь сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой төдийгүй санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хууль эрх зүйн хүрээнд хамгаалах боломж бий болж байгаа юм.