Хураангуй:
Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд амжилттай оршин тогтноход нөлөөлөгч чухал хүчин зүйл бол багаар ажиллах чадвар юм. Байгууллагын өндөр гүйцэтгэлд нөлөөлөгч суурь хүчин зүйл бол хамтын ажиллагаа гэдэгт менежментийн шинжлэх ухааны судлаач, мэргэжилтнүүд санал нэгдэж байна. Байгууллагууд ч мөн ажил горилогчдыг ажилд орохоосоо өмнө багаар ажиллах чадварыг эзэмшсэн байхыг шаардаж байна.
Одоогоос 50 жилийн өмнөөс эхлэн менежментийн судлагдахуунд багийн ажиллагаа, багаар ажиллах чадварын тухай шинэ санаа, судалгааны ажил хийгдэж менежментийн ном сурах бичигт илүү дурдагдаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн ‘бүлэг', 'ажлын хэсэг', 'бие даасан ажлын хэсэг', 'хагас ажлын байрны бүлэг', 'өндөр гүйцэтгэлтэй ажлын хэсэг' болон 'бүлгийн сэтгэлгээ' гэх зэрэг олон БА-ын тухай олон нэр томьёо бий болжээ. Эдгээр нэр томъёог 1940-өөс 1970 оны хооронд хамтын ажиллагааны нийгмийн байгууллагад давамгайлсан хэрэглээ байв. Сүүлийн 20 жил багийн ажиллагаа, түүний үр ашигт байдал, гүйцэтгэлийг хэмжих талаар судалгаа шинжилгээ хийх нь эрс нэмэгдсэн.
Энэхүү судалгааны ажил нь Монголын топ бизнесийн ААН байгууллагуудын багаар ажиллах түвшинг үнэлэх, санал зөвлөмж боловсруулах зорилготой. Байгууллагын багаар ажиллах чадварын үнэлэх загвар (CRESST)-н тусламжтайгаар асуулгын судалгаа хийж гүйцэтгэсэн. Тухайн арга хэрэгсэл нь Нөхцөл байдалд тохируулан ажиллах, Мэдээлэл солилцох байдал, Зохицуулалт хийх байдал, Шийдвэр гаргаж байдал, Багийн гишүүд хоорондын харилцаа, Манлайлал гэсэн байгууллагын багаар ажиллах чадварыг хэмжих дотоод орчны 6 хүчин зүйлээс бүрддэг.
Судалгааны ажлын хүрээнд тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг тооцсон бөгөөд Монголын топ 5 салбарын 15 байгууллагын нийт 153 ажилтнаас судалгааг авч боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнд дээрх 15 байгууллагад багаар ажиллах чадварын Монголын томоохон ААН-д хандлага үүсэж эхэлж байгаа гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Аливаа байгууллагын хувьд CRESST загварын дагуу судалгаа хийснээрээ тухайн ажилтны хандлага, багийн хандлага мөн цаашид анхаарал хандуулах, сайжруулах шаардлагатай хүчин зүйлсээ олж мэдэх боломжтой юм. Тухайн судалгаа нь анх удаа хийгдэж байгаа тул зарим хязгаарлалтууд гарсныг үгүйсгэхийн аргагүй бөгөөд туршилтын судалгаа гэдгээр үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу.