| dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсалтай холбоотойгоор ажил мэргэжлийн чиг хандлагад гарч буй өөрчлөлт болон ажилчдад тавигдаж буй ур чадварын ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаанууд олон улсад идэвхтэй хийгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан мэргэжилтэнд тавигдаж буй ур чадварын асуудал хурцаар хөндөгдөж байна. Иймд уг судалгаагаараа бид олон улсын бизнесийн нэг хэл, нэг стандартад нэгдсэнийхээ хувьд дотоодын нягтлан бодогч мэргэжилтнүүдэд ур чадвараа сайжруулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа эсэхийг тодорхойлж тэднийг мэргэжлийн тасралтгүй хөгжлийн бодлогоор хэрхэн дэмжиж ажиллавал зовхистойг тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ ажил олгогчдын зүгээс эрэлхийлж буй мэргэжилтний чадамж, мэргэжилтний ур чадварыг үнэлж буй байдлыг тодорхойлж, нөгөө талаас тус мэргэжилтнүүдээс ажил үүргээ гүйцэтгэхэд нь сайжруулах шаардлагатай байгаа ур чадварыг анкетын аргаар асуулга авч харьцуулан ур чадварын зөрүүг тодорхойлон гаргасан. Асуулгын голлох үр дүнгээр оролцогч талууд хоёулаа нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага буйг баталсан. Мөн нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж болох мэргэжлийн тасралтгүй хөгжил, карьер хөгжлийн бодлого арга зүйн саналыг судлаачийн зүгээс санал болгосон болно. |
en_US |