Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь нүүрс олборлогч компанийн засвар үйлчилгээний хэсгийн удирдлага, өртгийн тооцооллын аргыг боловсронгуй болгох, удирдлагын шийдвэр гаргалтад дэмжлэг болохуйц мэдээллийг боловсруулах зорилготой. Судалгаанд засвар үйлчилгээний удирдлага, өртөг тооцооллын арга хандлагуудыг онолын хүрээнд судалж судалгааны аргачлалыг боловсруулсан билээ. Төрийн өмчит хүрэн нүүрсний уурхайн засвар үйлчилгээний хэсгийг судалгааны объект болгож засвар үйлчилгээний өртгийг судалгааны хүрээнд тодорхойлсон өртөг тооцоололтын аргачлалыг хэрэгжүүлсэн . Судалгааны үр дүнгээр төвийн бүсийн хүрэн нүүрс олборлогч компаниудын хувьд нийт үйл ажиллагааны зардлын 17-23 хүртэлх хувийг засварын зардал эзэлж байгаа нь тухайн зардлыг удирдах зайлшгүй нөхцөл бүрдэж байна. Уурхайн засварын хэсгийн удирдлага, өртөг тооцоололтыг үнэ цэнийн урсгалын зураглал болон TDABC аргыг хослуулан ашиглаж захиалгат ажил үйлчилгээний өртгийг тооцсноор төлөвлөлтийг оновчтой болгох, шийдвэр гаргалтыг дэмжих ач холбогдол бүхий өртөг тооцоололтын аргачлал бүрдсэн болно.