СЭЗИС - Бүтээлийн сан

АЖИЛЧДЫН ТОГТВОР СУУРЬШИЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ /Уул уурхайн компаниудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Ганболд, Батбанди
dc.date.accessioned 2019-03-12T10:45:41Z
dc.date.available 2019-03-12T10:45:41Z
dc.date.issued 2019-03-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1226
dc.description.abstract Ажилтны тогтвортой ажиллах байдал нь ажил олгогчдийн санал болгож буй сайн боломжууд, тэдгээрийн биелэлт, эсвэл гэр бүл дэх ажлын байрны эрэлт, эсвэл ажлын өрсөлдөөн дэх ажилтны стрессээс бий болдог. Монгол улсын уул уурхайн компаниудын хувьд ерөнхий байдлаараа хүний нөөцийн дутагдалд ороогүй ч, чадварлаг мэргэшсэн ажилтны эрэлт хэрэгцээ байнгад байсаар байна. Гэтэл хөдөлмөрийн дотоод журам, гэрээ зэрэг баримт бичгүүдийг харахад өрсөлдөөнгүй, ажиллах хүчин хангалттай байгаа мэтээр зохицуулсан байгаа нь ажилтны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Асуулгын судалгааны үр дүнг харахад бүрэн дунд болон мэргэшсэн ажилтны тоо нийт ажиллах хүчний 60%, бакалавр, магистр боловсролтой ажилтны тоо нийт ажиллах хүчний 40%-г эзэлдэг. Гэтэл ажилтны эргэлтийн хувь нь боловсролын аль ч түвшний хувьд жилд 22% байна. Эндээс харвал боловсролын түвшин нэмэгдэх тусам ажилтны тогтвортой байдал суларч байна гэж дүгнэж болно. Аливаа байгууллагын ажилтны тогтвортой ажиллах байдалд 7 хүчин зүйл нөлөөлөх боломжтой байдаг бөгөөд манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах компаниудын хувьд ажилд авах ба сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн үнэлгээ, нийгмийн халамж, карьер өсөлт, ажил амьдралын тэнцвэр 5 хүчин зүйл нь ажлын сэтгэл ханамж, ажилтны тогтвортой байдалд нөлөөлнө гэж судалгааны үр дүнд гарлаа. Анхаарал татсан зүйл нь сэтгэл ханамж, тогтвортой байдалд аль алинд нь ажил амьдралын тэнцвэр нөлөөлнө гэж гарсан тул компаниуд энэ тал дээр илүү түлхүү анхаарах шаардлагатай. en_US
dc.subject уул уурхай, тогтвор суурьшил en_US
dc.subject ажилчид, хүчин зүйлсийн шинжилгээ en_US
dc.title АЖИЛЧДЫН ТОГТВОР СУУРЬШИЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ /Уул уурхайн компаниудын жишээн дээр/ en_US
dc.title.alternative ANALYSIS OF FACTOR INFLUENCING EMPLOYEE’S STABILITY /On examples of Mining companies/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах