СЭЗИС - Бүтээлийн сан

Зочлохуйн үйлчилгээний салбарын төсөвлөлтийн системд тулгамдаж буй зарим асуудлууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд , Дэлгэрсайхан
dc.contributor.author Төмөрбаатар, Энхцэцэг
dc.date.accessioned 2019-03-07T07:32:08Z
dc.date.available 2019-03-07T07:32:08Z
dc.date.issued 2019-01-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1224
dc.description.abstract Өрсөлдөөний хүч нэмэгдэж, технологийн хувьсал өрнөж, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг богиносож, хэрэглэгчдийн хүсэл шаардлага өндөрсөх зэргээс шалтгаалан богино хугацаанд таамаглах шаардлага үүсч байна. Төсөвлөлтийн ямар арга хандлагыг ашиглах нь оновчтой вэ гэдэг тухайн компанийн зорилго, бизнес явуулж буй орчин, өөрчлөлтийн хэрэгцээ, удирдлагын арга барил, хэрэгжүүлж буй менежментийн арга, байгууллагын соёл гэх мэт олон зүйлээс хамаарна. Жишээлбэл, ашгийн бус байгууллагын хувьд “төсөвлөлтийн дараах загварыг” ашиглах нь төдийлөн ач холбогдолтой биш, харин шинэ финтек компаниуд зах зээлж орж, өрсөлдөөн улам ширүүсч буй банкны салбарт илүү ач холбогдолтой байж магадгүй. Судалгаанаас дүгнэхэд зочид буудлуудын хувьд төсөв боловсруулах хугацаа харьцангуй богино байна. Төсөвлөлт нь зочид буудлуудын хувьд, зардлыг хянах, ашигт ажиллагааг хангах үндсэн үүргүүдийг түлхүү хэрэгжүүлдэг ажээ. Зочид буудлын салбарын хувьд гадаад орчны байдал тэр дундаа таамаглах боломжгүй байдал, эрэлтээс давсан нийлүүлэлт, улирлын нөлөөлөл зэрэг нь салбарын таамаглах чадварыг бууруулж байна. Зочид буудлын салбарын хувьд орчны тодорхойгүй байдал өндөр байна. Энэ тохиолдолд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахад шаардлагатай үнэн зөв, бодит өгөгдлийг тодорхой давтамжтайгаар хангах удирдлагын хяналтын систем хэрэгтэй. Зочид буудлын салбарын төсөвлөлтийн практик нь бүтэц, стратеги, орчин, технологи зэрэгтэй эерэг хамааралтай байна. Хамгийн өндөр хамаарал бүхий хувьсагч нь технологи бол дараах нь орчин байна. Иймээс орчны тодорхой байдалд тохиромжтой төсөвлөлтийн практикийг нэвтрүүлэх нь зүйтэй. Зочид буудлын салбарын хувьд таамаглах чадварыг сайжруулах, улмаар зах зээлийн хүлээлтийг удирдах нь хамгийн өндөр хэрэгцээ байна. Роллинг таамаглал нь менежерүүдэд илүү үнэн зөв, бодит мэдээллийг тодорхой давтамжтай харах боломж олгодог учир зочид буудлын салбарт тохиромжтой. en_US
dc.subject Төсөвлөлт en_US
dc.subject зочлохуйн үйлчилгээ, төсөв,зочин буудал en_US
dc.title Зочлохуйн үйлчилгээний салбарын төсөвлөлтийн системд тулгамдаж буй зарим асуудлууд en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах