Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь зан төлөвийн санхүүгийн салбарт хийгдэж буй судалгаа
бөгөөд хөгжиж буй хөрөнгийн зах зээлд хувь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад
сэтгэл хөдлөлийн болоод танин мэдэхүйн хүчин зүйл нөлөөлж буй эсэхийг судалж, ямар
зан төлөвийн гажуудлууд байгааг илрүүлж, үүнийг мэдсэнээр даван гарах боломжийг
бүрдүүлж, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтыг дэмжихэд чиглэнэ. Зан
төлөвийн санхүү нь сүүлийн үед ихээр судлагдах болсон сэдвүүдийн нэг бөгөөд
хурдацтайгаар өсөж буй салбар юм. Танин мэдэхүйн болоод сэтгэл хөдлөлийн шинж
чанарууд хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлснөөр тэд иррационал
шийдвэр гаргадаг хэмээн үздэгээрээ уламжлалт санхүүгээс ялгардаг юм. Хөрөнгө
оруулагчийн зан төлөвийн гажуудлыг илрүүлэх, түүнийг сайжруулах замаар хөрөнгө
оруулалтын шийдвэр гаргалтыг оновчтой болгох зорилгоор уг судалгааг хийсэн болно.