СЭЗИС - Бүтээлийн сан

АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Цогтсайхан, Энхтуул
dc.date.accessioned 2019-02-16T10:37:37Z
dc.date.available 2019-02-16T10:37:37Z
dc.date.issued 2018-12
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1208
dc.description.abstract Бидний амьдарч буй гадаад орчин өөрчлөгдөн тэлэхийн хэрээр дэлхийн хүн амын хэрэглээ мөн адил өөрчлөгдөн тэлэсээр аливаа бүтээгдэхүүн үйлчилгэээний шаардлага нь өндөр болсоор байна. Дэлхийн улс орнуудтай харьцуулан үзвэл Монгол Улс нь арьс арчилгааны бүтээгдэхүүний хувьд Дэлхийд үйлдвэрлэгч орон бус импортлогч оронд тооцогддог. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Монгол Улс арьс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болсон ч Монгол Улсынхаа нийт зах зээлийг хамарч чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор улсын валютын гадагшлах урсгал ихсэж төгрөгийн ханш унасаар байна. Үүнээс үүдэн тус судалгааг Монгол Улсын арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин санал зөвлөмж боловсруулах зорилгоор хийсэн. Судалгааг хийхдээ санал асуулгын арга ашиглан биечилсэн болон онлайн хэлбэрээр 471 өгөгдөл цуглуулж, чанарын шаардлага хангахгүй өгөгдлийг хасан, шаардлага хангасан 390 өгөгдөл дээр SPSS 23 програм ашиглан, өгөгдлийн шинжилгээг хийсэн. Өгөгдлийн шинжилгээний хувьд найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ болон кластер шинжилгээг тус тус хийж гүйцэтгэсэн. Дүгнэлт: Хэрэглэгчдийн 70% нь одоогийн хэрэглэж буй бүтээгдэхүүндээ харьцангуй сэтгэл ханамжтай байдаг байна. Гэхдээ хэрэглэгчдийн 28% нь л одоогийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ бусдад санал болгодог гэж хариулсан нь одоогийн сонголтондоо тийм ч их итгэлтэй биш буюу жинхэнэ хэрэглэгч болоогүй байна гэдгийг харуулж байна. Хүчин зүйлийн шинжилгээгээр хэрэглэгчдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний сонголтонд 6 хүчин зүйл нөлөөлдөг байж болох нь харагдсан. Үүнд нь хамгийн чухал нь албан ёсны борлуулагч, дэлгүүр байх нь нөлөөлдөг байна. Мөн нөхцөл байдал, бүтээгдэхүүний талаарх мэдлэг, бүтээгдэхүүний туршлага, хэрэглэгчийн мэдрэхүй болон бүтээгдэхүүний харагдах байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байж болохоор байна. Кластер шинжилгээгээр хэрэглэгчдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний сонголт хийх 2 ялгаатай хэв маяг байх боломжтой нь харагдлаа. Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн 10 хүн тутмын 7 нь бүтээгдэхүүний үр дүнг чухалчлагчид, 3 хүн нь өндөр шалгууртнууд байдаг байх боломжтой байна. Цаашдын судлаачдад өгөх зөвлөмж: Дараагийн судлаачид зөвхөн эрэгтэй эсвэл эмэгтэй гэсэн аль нэг сонголтыг хийж судлах хэрэгтэй. Мөн судлаачийн судалгааны загварыг ашиглан харьцуулсан байдлаар судалгаа хийн үр дүнгээ гаргаж ирвэл илүү бататгасан үр дүн гарах боломжтой гэж үзэж байна. en_US
dc.subject Арьс арчилгааны бүтээгдэхүүн en_US
dc.title АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US
dc.title.alternative IDENTIFYING THE FACTORS AFFECTING CONSUMER BUYING DECISION ON SKIN CARE PRODUCTS en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах