СЭЗИС - Бүтээлийн сан

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭГЧДИЙН АВЧ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ SERVPERF БОЛОН FAIRSERV АРГААР ҮНЭЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Д, Гэрэлмаа
dc.contributor.author Энхболд, Энхжингоо
dc.date.accessioned 2019-02-16T09:43:47Z
dc.date.available 2019-02-16T09:43:47Z
dc.date.issued 2018-12-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1205
dc.description.abstract Дэлхийн улс орнуудын үйлчилгээний салбарын хурдацтай хөгжлийг даган манай улсын худалдааны салбарын хөгжил ахицтай явж байгаа. Үйлчилгээний төрөл, хэлбэрүүдийн тоо өсөн нэмэгдэж, улмаар олон худалдааны төв баригдаж байгаагаас түүнийг дагасан үйлчилгээний чанарын тухай асуудлууд хөндөгдөж эхэлжээ. Үүнд: Талбайн хэмжээ нь харьцангуй бага, эсвэл том мөртлөө зай талбайн ашиглалт муу, автомашины зогсоол бага, худалдан авагчдыг татах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан нэмэлт үйлчилгээ дутмаг эсвэл байхгүй зэрэг олон дутагдалтай талууд ажиглагддаг. Амжилттай худалдааны төв бий болгохын тулд нэн тэргүүнд түрээслэгчид ямар зүйлсийг хүсч байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Судалгаануудаас үзэхэд түрээслэгч нар худалдааны төвүүдээс голчилон байршил, тодорхой байдал, орчин, тав тух, аюулгүй байдал, хамтран ажиллах, идэвхжүүлэлт зэрэг хүчин зүйлсүүдийг хүсдэг байна. Манай улсын хувьд одоогоор түрээслэгчдийг хамгаалах хууль тогтоомж байхгүйгээс маш олон түрээслэгчид хохирч байна. Худалдааны төвүүд нь зөвхөн талбайгаа түрээслэж түүнээсээ ашиг хүртэж байвал бусад явуулах ёстой үйл ажиллагааг анхаардаггүй хэмээн харж болохоор байна. Уг судалгаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй худалдааны төвүүдийн талбай түрээслэгчдийн авч буй үйлчилгээ, үйлчилгээний чанарыг хэмжин, түүнд нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тодорхойлохыг зорьсон. Онолын судалгаанд тулгуурлан үйлчилгээний чанарыг SERVPERF болон FAIRSERF загварын холимог 6 үзүүлэлт бүхий асуулгаас бүрдсэн олон улсад туршигдсан судалгааны дизайныг судалгаандаа ашигласан. Мөн тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг гаргасан бөгөөд үйл ажиллагаагаа явуулж буй олонд танигдсан худалдааны төвүүдээс 3-ыг сонгон худалдааны төвүүдийн түрээслэгчдийн авч буй үйлчилгээг дүгнэсэн. Эмпирик судалгаа шинжилгээний үр дүнд худалдааны төвүүдийн талбай түрээслэгчдийн авч буй үйлчилгээ, үйлчилгээний чанар 3.34 буюу дундаж боловч засаж залруулах асуудлууд ихтэй гэж гарсан. Худалдааны төвүүдэд нийтлэг гарч буй дутагдал нь системийн шударга, биет байдал гэсэн үзүүлэлтүүд нь хангалтгүй гарсан. Худалдааны төвүүд нь энэ хүчин зүйлүүд дээр анхаарах зайлшгүй шаардлагатай бөгөөд цаашид илүү сайжруулалт хэрэгтэй хүчин зүйлүүд олон байна. Хэрвээ худалдааны төвийн удирдлага нь PERVPERF болон FAIRSERF загварыг ашиглан давтамжтайгаар асуулга авч тудагдалтай талуудаа мэдсэнээр энэ бүх асуудлыг урт хугацаанд шат дараалалтай сайжруулж чадвал амжилттай худалдааны төв бий болгож чадхаас гадна худалдааны төвийн түрээслэгчийн авч буй үйлчилгээний чанарыг дээшлүүлж чадах юм. en_US
dc.subject Үйлчилгээний чанар, худалдааны төв, талбай түрээслэгч en_US
dc.subject servperf, fairserv en_US
dc.title ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭГЧДИЙН АВЧ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ SERVPERF БОЛОН FAIRSERV АРГААР ҮНЭЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах