Хураангуй:
Татварын өр өсөх болсон шалтгаан, татварын албаны өр барагдуулахад авч байгаа арга техник, тулгамдаж байгаа асуудал, хийгдэж байгаа ажиллагаа зэрэг хүчин зүйлүүдийг судлан асуудлыг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Татвар хураах үйл явцыг системчилж өгснөөр хүнээс хамаарах хүчин зүйлийг багасган боловсронгуй болгох нэг шийдэл юм. Энэхүү судалгааг Татварын өрийн 2011 оноос 2016 оны мэдээллийг суурь үзүүлэлт болгон Татварын ерөнхий хууль болон татварын албаны өрийн барагдуулалтын үйл ажиллагааны судлагдахууны хүрээнд авч үзэв. Тухайн хугацааны өгөгдөлд нийт 57 төрлийн татвар, хураамж, төлбөрийн өрийн дүн багтсан. Өрийн дүнд эзлэх хувийн жинг судлан үзсэнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Цалин хөлс түүнтэй адилтгах орлого болон Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн хэмжээ нь 10-30 хүртэлх хувийг тус тус эзэлж байгаа тул татвар төлөгчийн борлуулалтын орлогын хэмжээгээр сегментээр ангилан 2015, 2016, 2017 оны өрийн өгөгдөлд харьцуулан судлав. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ татварын өрийн тоон мэдээлэлд шинжилгээ хийн, эрх зүйн баримт бичгийн харьцуулалтын арга, татварын албаны өрийн барагдуулалтын хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлов.