СЭЗИС - Бүтээлийн сан

Үр ашгийн тооцоололд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх арга замууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Самбалхүндэв, Цэрэнчимэд
dc.date.accessioned 2019-02-13T10:55:29Z
dc.date.available 2019-02-13T10:55:29Z
dc.date.issued 2019-02-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1199
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь үйл ажиллагааны менежментийг хэрхэн үр ашигтай, оновчтой зохион байгуулах онолыг, орчин үеийн хандлага, практикт хэрэгжүүлсэн туршлагаар дамжуулан дүгнэхийг зорьсон бүтээл билээ. Манай улсад гадны менежмент нэвтрүүлсэн туршлага маш цөөхөн. Сүүлийн жилүүдэд томоохон компаниуд менежментийн бүтцээ оновчтой болгох, байгууллагын соёлоо дээшлүүлж дэлхийн хэмжээнд аваачих, байгууллагын чухал үзүүлэлт болох үр ашигт байдлыг нэмэгдүүлж, бүтээмж өндөртэйгөөр, үр дүнтэй ажиллахын тулд олон улсад амжилттай хэрэгжсэн томоохон менежментийг нэвтрүүлж байна. Үүний жишээ нь томоохон үйлдвэрлэгчдээс 2000 гаруй ажиллагсадтай топ 20 ААН-н нэг болох Говь ХК болон 15 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компани, 4 бизнес нэгж, нийт 11,000 гаруй ажилтантай Таван богд групп компанид Японы алдарт Киосера компанийн үүсгэн байгуулсан АМЁБ менежментийг 2015-2017 онуудад идэвхтэй нэвтрүүлж хэрэгжүүлсэн туршлага юм. Тус менежмент нь Япон улсаас үүдэлтэй менежмент бөгөөд дэлхий дахинд нийт 500 гаруй компанид амжилттай хэрэгжсэн төсөл юм. Уг үр ашгийн тооцоололд суурилсан АМЁБ менежментийн үр дүн нь яг юу байв гэдгийг тодорхойлох, үнэлэх асуудлууд маш чухал. Мөн цаашлаад үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын төлөөлөл болсон ААН-үүдэд хэрхэн яаж хэрэгжсэн, өнөөдөр тэр нь хэрэглэгдэж байгаа юу гэдэг дээр цэгцтэй дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Энэхүү менежментийг олон үе шат бүхий үйлдвэрлэлийн байгууллагад нэвтрүүлж хэрэгжүүлэх нь илүү оновчтой болох нь харагдаж байсан бөгөөд групп компаний үйлчилгээний болон цөөн нэгжтэй хэсгүүдэд тийм ч үр дүнтэй биш байсан. Мөн менежментийг нэвтрүүлэх эхний үе шатуудад ажилчдын шинэ менежмент хүлээн авах байдал нь бага зэрэг эсэргүүцэлтэй тулж байсан ба анхнаасаа буруу хандлагаар харсан ажилтнууд одоо ч ойлголтын хувьд бүрэн нэгдэж чадаагүй байгаа нь харагдаж байсан. Тиймээс аливаа менежментийг нэвтрүүлэхдээ өөрчлөлтийн менежменттэй хослуулан хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Өөрчлөлт явагдаж эхэлснээс хойш ажилтнууд төөрөгдөлд орж, үүрэг хүлээхээс татгалзах зөрчил бий болдог бөгөөд уг үзэгдэл нь шинэ удирдлага, шинэчлэгдсэн бүтэц болон ажил үүрэг, өөрчлөгдсөнөөс үүддэг учир ажил үүрэг, байгууллагын соёл, байгууллагын бүтэц, хувь хүн гэсэн байгууллагын чухал элементүүдийн хоорондын зохицол, нийцлийг байнгын тогтвортой удирдах нь маш чухал юм. en_US
dc.subject үр ашиг en_US
dc.subject шинэ менежмент en_US
dc.subject амёб менежмент en_US
dc.subject үр ашгийн тооцоолол, удирдлагын тогтолцоо en_US
dc.title Үр ашгийн тооцоололд суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх арга замууд en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах