СЭЗИС - Бүтээлийн сан

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БИЗНЕСИЙН БОРЛУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УХААЛАГ БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Т, Ууганболд
dc.contributor.author Дашдондог, Халиунаа
dc.date.accessioned 2019-02-13T09:20:45Z
dc.date.available 2019-02-13T09:20:45Z
dc.date.issued 2018-12-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1196
dc.description.abstract Хурдацтай хөгжиж буй бизнесийн салбарт аливаа бүтээгдэхүүний сонголт өргөн болохын хэрээр хэрэглэгчдийн сонголт хийх үйл явц илүү нарийн төвөгтэй болж, зах зээлийн өрсөлдөөн ширүүсч буй өнөө үед борлуулагч хүн худалдан авагчдын шийдвэр гаргалтанд нөлөөлөх чадварт зайлшгүй суралцсан байх шаардлагатай тулгарч байна. Иймд аль ч төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж буй ажилтан маш өндөр ур чадвартай, өрсөлдөх давуу талтай байх шаардлагатай болж байгааг онцлох хэрэгтэй. Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал нь өөрийгөө болон бусдыг таньж, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг удирдах боломжийг олгодог сэтгэл судлалын томоохон салбар ухаан юм. Борлуулагчийн ятгах ур чадварыг уг чадвартай хамаарах хамаарлыг судалсан гадны улс орны хэд хэдэн судалгааны ажлууд байдаг. Мөн борлуулалт хэмээх ойлголтын хүрээнд Дасан зохицох борлуулалтын зан төлөв (Adaptive selling behaviour-ASB) хэмээх ойлголт нь сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд эрчимтэй яригдаж эхлээд байна. Энэхүү ойлголт нь худалдан авагчийн үйлдэл байгаа байдалд зохицуулан гадаад имиж, үг яриа болон биеийн хэлэмж, борлуулах арга барил тактикаа солих зан төлөв юм. Орчин үед сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал нь оюуны чадвараас илүүтэй хувь хүний амжилтай ажиллах гол хүчин зүйлд тооцогддог болсон бөгөөд ялангуяа борлуулалт хийж буй агентууд өдөр тутамдаа үйлчлүүлэгчтэй харилцах шаардлага гардаг. Манай орны хувьд борлуулалт хийж буй ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр хомс, ойлголт муу байгаагийн дээр Монгол хүний зан төлөвийн онцлог мөн нөлөөлдөг. Энэхүү судалгааны ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын төлөөлөл болсон 5 компанийн 145 агентаас анкетын аргаар судалгаа авсан болно. Судалгааны үр дүнг SPSS программ ашиглан боловсрууллаа. Энэхүү судалгааг Wong ба Law-н сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал тодорхойлох 4 хүчин зүйл бүрэлдэхүүн хэсэгтэй ба хэсэг болгон 4 асуулттай судалгааны асуулга, мөн сэтгэл хөдлөлийн ухаалаг байдалаа ажилдаа хэрэглэж буй эсэхийг тодорхойлох үүднээс ADAPTS болон SOCO асуулгуудыг ашиглан судалгаа авсан болно. en_US
dc.subject үл хөдлөх хөрөнгө, сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал en_US
dc.subject зуучлал, борлуулалт, хөрөнгө зуучлал, сэтгэл хөдлөл en_US
dc.title ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БИЗНЕСИЙН БОРЛУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УХААЛАГ БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Д, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах