Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд корпорэйт филантропи (КФ) төсөл хэрэгжүүлэх сонирхол нэмэгдэж байна. Филантропи төслөөр бий болсон бүтээн байгуулалт, арга хэмжээ оролцогч талуудын ашиг сонирхолыг бүрэн хангадаг онцлогтой. Дэлхийн нийтэд тулгамдаж буй олон асуудалд цэг тавихад корпорэйт филантропи төсөл чухал үүрэгтэй болохыг үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаанаас харж болно. Төслүүд хэрэгжсэний үр дүнд олон нийтийн оролцоо нэмэгдэх, салбарын хөгжлийг хурдасгах, шинэ инновациуд бий болох, шинэ ажлын байр үүссэн зэрэг чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Хэдийгээр Монгол улсад филантропи төрлийн биет болон биет бус хөрөнгө оруулалт босгож байсан тохиолдол байхгүй хэдий ч томоохон компаниудын нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүтээн байгуулалтууд хийгдэж, нийгмийн тодорхой асуудлууд шийдэгдсэн сайн түүх бий. Энд иргэдийн оролцоог дэмжин, тэдгээрийг үйл ажиллагаанд татан оролцуулах, санхүүжилт босгох эсвэл сайн дурын үйл ажиллагаанд компанийн ажилчдыг оролцуулах нь төслийн цар хүрээ, амжилттай хэрэгжих боломжийг нэмэгдүүлэх ба нийгмийн дунд корпорэйт филантропийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.