СЭЗИС - Бүтээлийн сан

Цагийн менежмент байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх нь /Уул,уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны байгууллагуудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганболд, Сайнбилэг
dc.contributor.author Доржзодов, Ууганчимэг
dc.date.accessioned 2019-02-13T07:23:24Z
dc.date.available 2019-02-13T07:23:24Z
dc.date.issued 2018-12-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1190
dc.description.abstract Манай улсын уул уурхайн салбар 2017 оны байдлаар ДНБ-ий 18%, экспортын 86 %, аж үйлдвэрийн салбарын 71%, гадаад хөрөнгө оруулалтын 64% - ийг эзлэж байна. Эдгээр үзүүлэлтүүдээс харахад уул уурхайн салбар голлох салбаруудын нэг юм. 2010-2011 онуудад тус салбарын өсөлт асар хурдацтай өсөж 11 орчим хувь хүрсэн ба эрдэс баялагийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг болон түүнийг дагалдан бусад үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллагууд олноор байгууллагдсаны нэг нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны салбар юм. Гадаад орчны нөлөөл ихтэй энэхүү салбарт үйл ажиллагаа явуулахын тулд байгууллагын гүйцэтгэлд онцгой ач холбогдол өгч, ажиллах хэрэгтэй. Байгууллагын гүйцэтгэл сайжрах тусам тухайн байгууллага гадаад болон дотоод орчны эрсдлийг даван туулах чадвар нэмэгдэнэ. Байгууллагын гүйцэтгэл нь цагийн менежментийн асуудалтай холбоотой гэж үзэн энэхүү сэдвээр судалгаа ажил хийсэн. Энэхүү судалгааны ажил нь 4 бүлэгтэй ба 1-р бүлэгт цагийн менежментийн тухай ойлголт, арга зарчмууд, давуу талууд, байгууллагын гүйцэтгэлийн тухай ойлголт, шалгуур үзүүлэлтүүд, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын загварын талаар судалсан. Харин 2-р бүлэгт худалдааны салбарын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, уул, уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны салбарын онцлог, голлох тоглогчдын талаар судалгаа хйисэн. Тус судалгааны ажлын 3-р бүлэгт судалгаа хийх олонлогоо тодорхойлж, түүврээ сонгон, судалгаанд ашиглах арга зүйгээ тодорхойлсон. Онолын болон салбарын судалгаа хийхдээ анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн санал асуулгын аргыг ашигласан. Онолын судалгаанд үндэслэн цагийн менежментийн эмпирик судалгааны загварыг санал болгосон. Тус судалгааны ажлын 4-р бүлэгт ажилтнуудаас санал асуулгын аргаар авсан судалгааны үр дүнг гаргаж, цагийн менежмент байгууллагын гүйцэтгэлийн хамаарлыг судлан, дүгнэлт гаргаж, санал зөвлөмж боловсруулна. en_US
dc.subject Цагийн менежмент en_US
dc.subject Байгууллагын гүйцэтгэл en_US
dc.subject Уул, уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны байгууллага en_US
dc.title Цагийн менежмент байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх нь /Уул,уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны байгууллагуудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах